Хятадын Байгалийн түүхийн үндэсний музейн нээлт саяхан Бээжин хотноо болжээ. Уг музей нь Хятадын үндэсний хэмжээний байгалийн иж бүрэн цорын ганц төдийгүй байгалийн тогтоц, хүний нийгмийн түүх, шинжлэх ухаан, урлагийн үнэ цэн бүхий өв, олдворыг хамгаалах, судлах, цуглуулах, тайлбарлаж дэлгэн үзүүлдэг үндэсний зэрэглэлийн байгалийн түүхийн музей юм. Байгалийн түүхийн үндэсний музейг бүтээн байгуулах нь ХКН-ын ХХ их хурлын бодлого, дарга Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх бодит ажил болж, ард иргэдийн шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Олон арван жилийн туршид палеонтологи, амьтан, ургамал, антропологи зэрэг дэлхийн шинжлэх ухаан, амьд бодисын шинжлэх ухааны чиглэлээр сорьц цуглуулах, шинжлэх ухааны судалгаа болон шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх талд Байгалийн түүхийн үндэсний музей баялаг үр бүтээл олсон байдаг. Одоогоор 370 гаруй мянган үзмэртэй бөгөөд ховор сорьцын тоогоороо Хятад улсдаа нэгдүгээрт ордог байна.
