solongonews
Ши Жиньпин Хөхнуур мужид ажиллав
2024-06-19 16:43
Ши Жиньпин Хөхнуур мужид ажиллав

 06-р сарын 18-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Хөхнуур мужид ажиллав. Ши Жиньпин дарга Ши Нин хотын Гүө Лүө үндэстний дунд сургууль болон Хүн Жюеси сүмд хүрч тухайн орон нутаг боловсролын ажлын талаар хамтын ажиллагааг дэмжиж, оновчтой тусламж авч хөгжиж байгаатай танилцсан банйа. Түүнчлэн Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогцын үзэл санааы боловсрол, Төвөдийн буддын шашны салбарын эх оронч үзэл, боловсролыг дээдлэх сайн уламжлалыг бэхжүүлж, үндэстнүүдийн эв нэгдэл, хөгжил дэвшлийг ахиулж байгаатай танилцжээ.

 Хөхнуур мужийн Гүөлүө өөртөө засах жөү нь далайн түвшнээс дээш дунджаар 4200 гаруй метрт оршидог мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүс нутаг болно. Багшийн хомсдол, сургуулийн сургалтын түвшин хүрэлцэхгүй байх зэрэг асуудлыг шийдвэрлэж, ард иргэдэд өндөр чанартай боловсрол олгох зорилгоор Шанхайн дэмжлэг туслалцааг ашиглан Ши Нин хотод дотуур байртай дунд сургууль байгуулжээ.

 Ши Нингийн үндэстний дунд сургууль 800 сурагч, 68 багштай. Тус сургууль үндэсний хэмжээний нэгдсэн сурах бичгийг бүрэн ашиглаж байгаа юм. Энэ сургуулийхнан Жил бүрд Шанхай, Жянсүд очиж хамтдаа хичээл сургалт явуулж, сурагчид хоорондын харилцаа холбоо, солилцоо өрнүүлдэг юм. 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл