Тавдугаар сарын 17-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Оросын найм дахь экспод баярын захидал илгээв.
Ши Жиньпин захидалдаа: Хоёр орны хамтын чармайлтаар Хятад, Оросын харилцаа алхам алхмаар дэвшилд хүрч, бодит үр дүн нь хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээж байна. Энэ онд Хятад, Оросын дипломат харилцааны 75 жилийн ой болно. Түүхийн шинэ гараанаас хоёр орны харилцаа түүхэн шинэ боломж нээж, илүү өргөн хөгжлийн хэтийн төлөв бий болгоно гэж тэмдэглэв.
Дарга Ши Жиньпин цааш нь онцлохдоо: Олон жилийн чармайлт, хичээл зүтгэлийн дараа Хятад Оросын экспо хоёр талын эдийн засаг, худалдааг өргөжүүлэх индэр болсон. Хоёр улсын нийгмийн бүх салбар экспогийн боломжийг ашиглаж, солилцоогоо гүнзгийрүүлж, боломжоо хуваалцаж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахад хувь нэмрээ оруулж, шинэ эриний хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлд шинэ түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж илэрхийлэв.
Хятад-Оросын найм дахь экспог Хятадын Худалдааны яам, Хармөрөн мужийн Ардын захиргаа, Оросын Эдийн засгийн хөгжлийн яам, Аж үйлдвэр худалдааны яам хамтран зохион байгуулж байгаа юм. Экспо өнөөдөр Хармөрөн мужийн Харбин хотод нээгдлээ.
