solongonews
Ши Жиньпин даргын тусгай элч Намибийн ерөнхийлөгч асан талийгаач Геингобийн төрийн оршуулгад оролцов
2024-02-26 17:03
Ши Жиньпин даргын тусгай элч Намибийн ерөнхийлөгч асан талийгаач Геингобийн төрийн оршуулгад оролцов.

        Ши Жиньпин даргын тусгай элч, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дэд дарга Жян Зүөжюнь 2024 оны 02-р сарын 24, 25-ны өдрүүдэд Намибийн нийслэл Виндхук хотод болсон Намибийн ерөнхийлөгч асан талийгаач Геингобийн төрийн оршуулгад оролцож, дурсгалын арга хэмжээн дээр үг хэллэв. 25-ны үдээс хойш Намибийн шинэ ерөнхийлөгч Мбемба ерөнхийлөгчийн ордонд Жян Зүөжюньтай уулзжээ.

        Жян Зүөжюнь дарга Ши Жиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг ерөнхийлөгч Мбембад дамжуулж, ерөнхийлөгч асан Геингобийг нас барсанд гүн эмгэнэл илэрхийлж, Намибийн Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлэв.

        Жян Зүөжюнь хэлэхдээ "Хятад, Намиби хоёр уламжлалт гүн гүнзгий найрамдалтай бөгөөд янз бүрийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хөгжлийн сайхан эрч хүчээ хадгалж байна. Хятад улс Хятад-Намибийн харилцаанд ихээхэн ач холбогдол өгч, Намиби улстай улс төрийн харилцан итгэлцэл, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Мөн хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг гүнзгийрүүлж, бэхжүүлсэн үйл ажиллагааг дэмжинэ" гэжээ.

        Мбемба дарга Ши Жиньпинд эмгэнэл илэрхийлэхээр тусгай төлөөлөгч илгээсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээгээ хүргэхийг Жян Зүөжюниас хүсэв. Намиби улс Хятадтай хамтран Намиби, Хятадын найрамдал нөхөрлөлийг урагшлуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Ингэснээр хоёр улс, ард түмэнд илүү сайн ашиг тустай гэдгийг тэрээр онцлов.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл