solongonews
Ван Шяохун Австралийн холбооны цагдаагийн ерөнхий байцаагч Ке Сяо-тай уулзав
2024-03-20 11:16
Ван Шяохун Австралийн холбооны цагдаагийн ерөнхий байцаагч Ке Сяо-тай уулзав.

     Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохун 19-нд Бээжин хотноо Австралийн Холбооны цагдаагийн ерөнхий байцаагч Ке Сяо-тай уулзжээ.

        Ван Шяохун:

      -Өнгөрсөн оны 11-р сард дарга Ши Жиньпин Ерөнхий сайд Албанезтай уулзаж, хоёр талын харилцааны ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон байна.Хоёр талын удирдагчдын хүрсэн чухал зөвшилцлийг дагаж,дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, хууль сахиулах салбарт бодит хамтын ажиллагааг цогцоор нь гүнзгийрүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.Мөн хоёр орны бүс нутаг болон орон нутгийн хууль сахиулах чадавхаа дээшлүүлэхэд нь тусалж, Хятад Австралийн хууль сахиулах хамтын ажиллагааны шинэ түүхийг хамтдаа бичиж, Хятад Австралийн иж бүрэн стратегийн түншлэлийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна.

       Ке Сяо:

      -Бид Хятад улстай хууль сахиулах практикт солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна.

Зохиогч: ЖАН ТЯНЬПЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл