Ерөнхий сайд Ли Кэчян юуны түрүүнд дарга Ши Жиньпиний мэндчилгээг дамжуулсан байна. Тэрээр хэлэхдээ, ойрын жилүүдэд Хятад болон Нидерландын харьцаа хурдтай хөгжсөн бөгөөд хоёр улсын тэргүүн нар харилцан айлчилж, талуудын харьцанд гэгээн саруул ирээдүйг авчиржээ. Хятад, Нидерландын хөгжил нь хоёр улсын ард түмэнд ашигтайгаа үл барам Хятад болон Европын харьцаанд чухал ач холбогдолтой. Хятадын тал Нидерландын талтай бүх салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааны ашиг тусыг нэмэгдүүлж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд, онгойлон дунд, жижиг аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаанд ашигтай нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсэж байгаа бөгөөд Нидерландын аж ахуйн нэгжүүд тус боломжийг ашиглан Хятадад хөрөнгө оруулахыг хүсэн хүлээж байна.
Ли Кэчян хэлэхдээ, өнөөгийн байдлаар, олон улсын худалдааны системд эрсдэл тулгарч байна. Хятад, Нидерланд хоёр улс эдийн засгийн нээлттэй дэлхийн худалдааны том гүрэн болно. Дүрмийн дагуу олон улсын улс төр, эдийн засгийн эмх диглэмийг хамтдаа дэмжиж, НҮБ-ын үндсэн хууль болон ДХБ-ын зарчм зэргийг багтаасан олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дүрмийг мөрдөж, олон талд үзэл болон чөлөөт худалдааг хамгаалж, дэлхийн хөгжлийг тогтвортой байлгахад хүчин зүтгэнэ гэжээ.
Вильям-Александр хэлэхдээ, ойрын жилүүдэд Нидерланд болон Хятад улсын дээд хэмжээний уулзалт улам нягтарж буй бөгөөд хоёр улсын хөгжлийг хүчтэй ахиулж, хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа болон аж ахуйн нэгжүүдийн харилцан хөрөнгө оруулалтыг хөтөлжээ. Дэлхий дахинд тулгамдаж буй асуудлын талаар Нидерланд болон Хятад улс нэв нэгдэл, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, тодорхойгүй хэв байдлаас үүссэн эрсдэлэд хамтдаа хандаж, олон улсын худалдааны систем болон дэлхийн тогтвортой хөгжлийг хамгаална гэжээ.
Ли Кэчяний эхнээр, хатагтай Чэн Хун, Нидерландын хааны хатан Максима нар хуралд оролцов.
