Дарга Ши Жиньпин:
- Ерөнхий сайд таныг энэ оны эхэнд Хятадад айлчлах үеэр бид Хятад, Их Британий харилцааг “Алтан үе”-д оруулах талаар нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааг стратегийн түвшинд ажил хэрэгч, даяаршсан, уужуу харилцаа болгон хөгжүүлж, тасралтгүй ахиулах талаар санал нэгдсэн. Хятадын тал Их Британий талтай макро бодлогын харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлж, дээд зиндааны харилцаа, механизмын солилцоогоо үргэлжлүүлэн “Нэг бүс нэг зам”-ын хүрээнд ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүж, Хятад, Их Британий харилцаа “Алтан үе”-д шилжиж орох боломж бүрдүүлэхийг хүсэж байна. Мөн Их Британий тал хоёр талт харилцааны хөгжилд илүү эерэг энерги бий болгохыг бид хүсэж байна. Хятад, Их Британи хоёулаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон учраас олон улсын харилцааг бэхжүүлж, харилцан хүндэтгэж, шударга, эрх тэгш хамтран ажиллаж хамтдаа ашиг олох шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө хичээн зүтгэх ёстой гэсэн байна.
Тереза Мэй:
- Энэ оны эхэнд Хятадад айлчлах үедээ хоёр орны харилцааг “Алтан үе”-д оруулах нийтлэг ойлголтод хүрсэндээ би их баяртай байгаа. Ши Жиньпин даргын 2018 оны Бө-Ао Азийн чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр Хятад улс улам нээлттэй бодлого хэрэгжүүлнэ гэж зарласныг Их Британий тал өндрөөр үнэлж байна. Их Британий тал Хятадын талтай хамт дээд зиндааны болон олон салбар дахь харилцааг анхааран үзэж, олон салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг үргэлжлэн судалж, хоёр орны харилцааг “Алтан үе”-д оруулахыг хүсэж байна гэж хэллээ.
Хоёр орны тэргүүлэгчид мөн Сирийн нөхцөл байдал, олон улсын худалдааны асуудлаар санал бодлоо солилцов. Ши Жиньпин дарга:
- Сирийн асуудлыг Хятадын тал чухалчлан үзэж байна. Олон улсын харилцааны асуудлыг зэвсгийн хүчээр шийдэхийг Хятадын тал эсэргүүцэж, бусад улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг шаардсаар ирсэн. Өнөөгийн байдлаар нөхцөл байдлыг намжааж, мөргөлдөөн хурцдахаас сэргийлэх нь чухал юм гэсэн байна.
