solongonews
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдав
2017-12-27 11:19
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдлаа.

   ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 12-р сарын 25-26-нд хуралдаж, Ши Жиньпин  даргын шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалыг нухацтай  суралцан, Ши Жиньпин төвтэй ХКН-ын Төв хорооны нэр хүнд, төвлөрсөн нэгдмэл  удирдлагыг тууштай хамгаалж, ХКН-ын XIX их хурлын шийдвэр тогтоолуудыг тууштай  хэрэгжүүлэх асуудлаар гол болгон “Намын Төв хорооны төвлөрсөн нэгдмэл  удирдлагыг хамгаалах тухай ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолууд”,  “Намын төв хорооны  найман зүйлт тогтоолыг хэрэгжүүлэх тухай ХКН-ын Төв хорооны Улс  төрийн товчооны дэлгэрэнгүй заалт”-аар хяналт болгон, ХКН-ын Төв хорооны Улс  төрийн товчооны ажилтай уялдуулж, Намын төв хорооны 8 зүйлт тогтоолыг  хэрэгжүүлсэн бодит жишээ, ХКН-ын XIX их хурлын шийдвэр тогтоолуудыг хэрэгжүүлсэн  бодит жишээтэй холбон, өөрийгөө шалгаж, намын шинж чанарын судалгаа хийж,  шүүмжлэл, өөрийн шүүмжлэл өрнүүлсэн байна.

ХКН-ын Төв хорооны ерөнхий  нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, чухал илтгэл тавьжээ.  

Ши Жиньпин дарга  ХКН-ын Төв  хорооны Улс төрийн товчооны нөхдийн яриа илтгэлийг нэгтгэн дүгнэж, Төв хорооны  Улс төрийн товчооны зүгээс "Намын Төв хорооны төвлөрсөн нэгдмэл удирдлагыг  хамгаалах тухай ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолууд”, “Намын Төв  хорооны 8 зүйлт тогтоолыг хэрэгжүүлэх тухай ХКН-ын Төв хорооны Улс төрийн  товчооны дэлгэрэнгүй заалт”-ыг хэрэгжүүлэх талаар шаардлага дэвшүүлсэн  байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл