solongonews
Ши Жиньпин Төвдийн үндэстний их сургууль байгуулагдсаны 60 жилийн ойд баярын захиа илгээв
2018-10-16 21:16
Ши Жиньпин Төвдийн үндэстний их сургууль байгуулагдсаны 60 жилийн ойд баярын захиа илгээв

ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, ТХ-ны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 15-ны өдөр баярын захиа илгээж Төвдийн үндэстний их сургууль байгуулагдсаны 60 жилийн ойд баяр хүргэхийн дагуу сургуулийн багш, оюутнууд болон ажилтнууд, тус сургуулиас төгсөгчдөд баяр хүргэжээ.

Дарга Ши Жиньпин захидалдаа, Төвдийн үндэстний их сургууль байгуулагдсанаас хойш Намын боловсролын чиглэлийн дагуу ажиллаж, зөв оновчтойгоор сургалт явуулж, хэв чанараар өндөр хүмүүсийг хүмүүжүүлэн, нам болон ард түмэн, Төвдийн хөгжлийн шаардлагад нийцсэн шилдэг дарга, удирдлага, мэргэжилтнийг хүмүүжүүлж гаргажээ. Төвдийн үндэстний их сургууль нь 60 жилийн дагуух хөгжлийн хугацаанд асар амжилтад хүрсэн нь намын удирдлагын дагуу Төвдийн бүх салбарын хөгжил өнөр хөгжиж, Төвдийн ард түмний амьдрал сайжирсны амьд жишээ болжээ.

       Дарга Ши Жиньпин хэлэхдээ, түүхийн шинэ өнцгөөс харж, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын байгууллын үзэл санаа болон намын XIX их хурлын бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, ямар мэргэжилтэй мэргэжилтэн хүмүүжүүлэх, яаж хүмүүжүүлэх, хэнд хүмүүжүүлж өгөх гэдэг үндсэн асуудлуудад суурилж, социализмын гол болох өртгийн үзлийг бадруулж, боловсрол, сургалтын түвшнээ дээшлүүлж, намын үндэстний бодлого болон шашны бодлогын дагуу ажиллаж, үндэстний эв нэгдлийг ахиулсан боловсролыг эрчимжүүлж, Хятадын шилдэг уламжлалтай соёлыг уламжлан, үндэстний эв нэгдлийг хамгаалж, сургуулийн бүх салбарын ажлыг сайтар ахиулж, бүх талаар тэнцсэн социализмын бүтээн байгуулалтад хэрэгцээтэй ажилтан болон залгамжлагчийг хүмүүжүүлж, Төвдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түлхүү ахиулж, “Хос зуун жил”-ийн хөгжлийн зорилт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд улам их хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл