
Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийн байгуулалтад шинэ эрч хүч нэмнэ
Хятад улсын дарга Ши Жиньпин 12-ны өдөр Дорно дахины эдийн засгийн форум дээр “Алс Дорнодыг хөгжүүлэн шинэ боломжийг хамтдаа хуваалцаж, Зүүн хойд Азийн шинэ ирээдүйг бий болгоё” сэдвээр илтгэл хийж, шинэ нөхцөл байдалд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийн төлөө харилцан итгэлцлээ эрчимжүүлэн, хамтын ажиллагаагаа ахиулж, харилцан суралцаж, алс хэтийн төлөвлөгөөтэй байхыг санал болгожээ. Энэ нь Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийг байгуулах, бүс нутгийн олон байдал болон тогтвортой хөгжилд тодорхой чиг хандлагыг бий болгож, шинэ боломжийг нээж өгчээ.

Зүүн хойд Азийн бүс нутагт БНХАУ, ОХУ, Монгол, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг зургаан орон багтаж, дэлхийн хүн амын 23 хувь, дэлхийн эдийн засгийн нийт хэмжээний 19 хувийг эзэлж байдаг. Дорно дахины эдийн засгийн форум 2015 онд байгуулагдаж, Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд шинэ нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн. Өнөөгийн байдлаар Зүүн хойд Ази хөгжлийн боломж болон эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлж буй бүс нутгийн нэг болоод байна. Гэвч ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл газар авч эхэлсэн нь Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд нөлөөлж эхэллээ. Ийм нөхцөл байдалд бүс нутгийн хамтын ойлголцлоо гүнзгийрүүлэн, нээлттэй эдийн засгийн бүсийг байгуулж, ард иргэдийн амьжиргааг дээшдүүлэх нь бүс нутгийн улс орнуудын хамтын зорилго болоод байна.

Ши Жиньпин яриандаа Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийг байгуулах хамтын зорилгыг онцолсон байна. Үнэндээ Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийг байгуулах үндэс суурь аль хэдийн тавигдсан байгаа.
Нэг. Зүүн хойд Азийн бүс нутаг байгалийн нөөц баялаг ихтэй, Оросын Алс Дорнодын бүс нутаг бүр ч “Дэлхийн эрдэнэсийн сан” гэх сайхан алдартай. Түүнчлэн Зүүн хойд Азийн шинжлэх ухаан, технологийн судалгаа ч дэлхийд тэргүүлдэг, Хятад, Орос, Япон, БНСУ бүгд шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжилтэй орон байж өөр өөрийн давуу талтай. Үүнээс гадна бүс нутгийн санхүүжилт хангалттай, ялангуяа Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалт дэлхийн хөрөнгө оруулалтын томоохон хөдөлгүүр болж байгаа. Сүүлийн жилүүдэд эрчтэй сайжирч буй бүс нутгийн аюулгүй байдал ч хамтын ажиллагаанд маш сайн баталгаа болж байна. Тийнхүү Ши Жиньпин дарга “Зүүн хойд Ази эе найртай, харилцан итгэлцсэн, эвтэй, тогтвортой байх нь улс орнуудын ашиг сонирхолд нийцэж буй бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг ч үүнийг хүсэн хүлээж байгаа”, “Бүс нутгийн улс орнууд өөр өөрийн давуу талаа ашиглан, олон салбарт улам нягт хамтын ажиллагааг байгуулах нөхцөл боломж, чадвар нэгэнт бүрдсэн байна” гэжээ.
Нэг бүс нэг замын санаачилга Зүүн хойд Азийн бүс нутагт хүлээн зөвшөөрөгдөж, бүс нутгийн улс орнууд Нэг бүс нэг замыг дэмжиж, идэвхтэй оролцохоо илэрхийлсэн. Ши Жиньпин дарга хэлэхдээ: Хятад, Орос хоёр тал Нэг бүс нэг зам болон Европ, Азийн эдийн засгийн холбооны уялдаа холбоог идэвхтэй нэмэгдүүлж, анхан шатны чухал ач холбогдолтой болсон, Хятадын тал энэ суурин дээр холбогдох талуудтай стратегийн уялдаа холбоогоо хөгжүүлэхийг хүсэж байна. Хятадын тал Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк, Торгоны замын санг дэмжиж, төслийн санхүүжилтийн баталгааг хангах болно гэжээ. Энэ нь Зүүн хойдын эдийн засгийн бүсийн байгуулахад илүү их боломжийг бүрдүүлэх нь мэдээж юм.

Хоёр улсын харилцаа улам идэвхтэй хөгжиж байна
11-нд Владивосток хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай уулзав. Хоёр орны төрийн тэргүүн нар БНХАУ, ОХУ-ын харилцаа улам идэвхтэй хөгжиж, дээд түвшний, хуртай цаг үед орсон гэж үзэн, олон улсын нөхцөл байдал ямар байсан ч Хятад, Орос хоёр орон найрсаг харилцаагаа хөгжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаална гэж санал нэгтэй зөвшөөрчээ.
Ши Жиньпин: Энэ жил тантай Бээжин, Йоханнесбургт хийсэн уулзалт үр дүнтэй болсон. Энэ нь Хятад, Оросын дээд зиндааны харилцаа өндөр түвшинд байгааг илтгэж, хоёр орны харилцааг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болсныг харуулж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Оросын харилцааны улс төрийн давуу байдал хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна. Хоёр тал бие биеийнхээ нөхцөлд тохирсон хөгжлийн замыг дэмжиж, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд бие биедээ дэм болж, их гүрнүүдийн, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болж чадлаа. Бид уламжлалт найрсаг харилцаагаа улам бататгаж, олон салбар дахь уялдаа холбоогоо сайжруулан, БНХАУ, ОХУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа нягтруулж, хоёр ард түмэндээ үр шимийг нь хүртээх ёстой гэжээ.

Тэрээр: Хятад, Орос хоёр тал Нэг бүс нэг зам, Европ, Азийн эдийн засгийн холбооны уялдаа, хамтын ажиллагааг ахиулж, эрчим хүч,хөдөө аж ахуй, технологийн шинэчлэл, санхүү зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаагаа эрчимжүүлэн, 2018, 2019 оны хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны боломжийг ашиглан орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөн цар хүрээнд идэвхжүүлэх ёстой юм гэж цохон тэмдэглэжээ.
Ши Жиньпин: Бие биеийнхээ зохион байгуулж буй томоохон арга хэмжээг дэмжих нь Хятад, Орос хоёр орны сайхан уламжлал юм. Дорнын эдийн засгийн форумыг эрхэм ерөнхийлөгч та уриалан зохион байгуулж, одоо бүс нутгийн хамтын ажиллагааг ярилцах чухал индэр болон хөгжлөө. Энэ удаагийн Дорнын эдийн засгийн форум Алс Дорнодын хамтын ажиллагаа зэрэг хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагаанд шинэ боломж нээнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Тэрээр: БНХАУ, ОХУ-ын аль аль нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, дэлхийн хөгжил дэвшлийг ахиулах чухал үүрэгтэй юм. Хятад, Орос хоёр тал НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд ойлголцол, уялдаа холбоогоо нэмэгдүүлж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа асуудлыг улс төрийн аргаар шийдэх ахицыг түргэтгэн, олон улсын эрх тэгш, шударга байдал, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж,НҮБ-ын үндсэн дүрэм, зарчмыг гуйвшгүй баримтлан, ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэж, шинэ үеийн олон улсын харилцаа тогтоон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах хэрэгтэй гэжээ.
Путин: Эрхэм таныг Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаад талархал илэрхийлье. Ши Жиньпин дарга бид хоёрын нягт харилцаа Орос, Хятад хоёр орны харилцааны хөгжлийг бүрэн илэрхийлж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хөгжиж, харилцан итгэлцэл нэмэгдэж, улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг олон салбарын хамтын ажиллагаанд ихээхэн ололт амжилт гарч байна. Хоёр тал цаашид Европ, Азийн эдийн засгийн холбоо, Нэг бүс нэг замын уялдаа холбоог ахиулж, хөрөнгө оруулалт, эрчим хүч, сансар судлал, банк санхүү, цахим худалдаа зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, хүмүүнлэгийн солилцоо, орон нутгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар хамтын ашиг сонирхол бүхий олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ. Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн хоёр талт хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хамтдаа сэтгүүлчидтэй уулзсан байна.

“Нэг бүс нэг зам”-ыг хамтран байгуулахад идэвхтэй оролцоно
12-нд Владивостокт БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа.
Ши Жиньпин: Хятад, Монголын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилж, “Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” үзэл баримтлал, хөрштэйгөө найрсгаар харилцах, хөршөө түнш болгох чиглэлийн дагуу Монгол улстай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, иж бүрэн стратегийн түншийн харилцааны хөгжлийг ахиулсаар ирлээ. Хоёр тал хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлж, стратегийн өндөрлөг, алсын хараагаар хоёр орны харилцааг зөв чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй. Язгуур ашиг сонирхлоор хүндэтгэн дэмжиж, харилцан итгэлцлээ бэхжүүлэх ёстой. МУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг Хятадын тал хүндэтгэнэ. Хоёр тал “Нэг бүс нэг зам” ба “Хөгжлийн зам”-ын уялдаа холбоог үргэлжлэн эрчимжүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд гүйцэтгэх том төслийн үүргийг гүйцэд ашиглан, хил орчмын бүс нутгийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Монголын тал Хятад улсын хөгжлийн “хурдны галт тэргэнд сууж”, Хятад улсын өөрчлөлт нээлтийн ололт амжилтаас хуваалцан, улс орноо чанартай хөгжүүлэхийг Хятадын тал дэмжинэ. МУ мөн хөдөө аж ахуй, аж үйлдвэрээ хөгжүүлж, Хятад улсад хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүнээ экспортлохыг дэмжинэ. Хоёр тал хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлж, хоёр орны харилцааны иргэд, нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх ёстой. Мөн олон улс, бүс нутгийн үйл хэргээр зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд хүчээ нэгтгэх ёстой гэжээ.
Х.Баттулга: БНХАУ-тай найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах нь МУ-ын төр засгийн хэлбэрэлтгүй баримталж буй чиг хандлага юм. Улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүтэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, харилцан дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байж, эрх тэгш харилцан ашигтай зарчмын дагуу, Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг Монголын тал хичээсээр ирсэн. Мөн нэг Хятадын зарчмыг гуйвшгүй баримталж, Тайвань, Түвд, Шиньжян бол Хятад улсын салшгүй нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрнө. “Нэг бүс нэг зам”-ыг хамтран байгуулахад идэвхтэй оролцохын зэрэгцээ, худалдаа, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад түлхэц өгч, бүс нутгийн улс орнуудын хамтын хөгжлийг ахиулахад Монголын тал бэлэн байна гэжээ.
