Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 13-ны үдээс хойш БНХАУ-д төрийн айлчлал хийхээр ирсэн Венесуэлийн ерөнхийлөгч Мадуротой Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийв.
Ши Жиньпин дарга хэлэхдээ "Хятад, Венесуэл хоёр бол бие биедээ итгэдэг сайн найз, хамтын хөгжлийн сайн түнш юм. Хятад улс үргэлж стратегийн өндөрц болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс Хятад Венесуэлийн харилцааны хөгжлийг харж ирсэн бөгөөд Венесуэль үндэсний бүрэн эрх, үндэсний нэр төр, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалах гэсэн хүчин чармайлтыг урьдын адил тууштай дэмжиж, Венесуэль улс хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж буй шударга ёсны үйлсийг тууштай дэмжих болно. Хятад, Венесуэлийн харилцааг бүх талын, өнөдийн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлснийг тантай хамт дуулгаж байгаадаа таатай байна" гэжээ.
Мөн тэрээр "Хятадын өөрчлөлт нээлтийн байдал, ялангуяа эдийн засгийн онцгой бүсийн бүтээн байгуулалтыг танилцуулж, өөрчлөлт нээлт бол Хятад улс цаг үетэй хөл нийлүүлэн алхах томоохон шидэт зэвсэг бөгөөд гол алхам юм.Энэ нь орчин үеийн Хятадын хувь заяаг тодорхойлсон бодлого мөн учир Хятад улс энэ үйл явцад хуримтлуулсан үнэ цэнтэй туршлагыг эрхэмлэн дээдэлж, өөрчлөлт нээлтийг үргэлжлүүлэн урагшлуулах болно. Хятадын хөгжил дэвшлийг ямар ч хүчин зогсоож чадахгүй. Хятад улс Венесуэлийн талтай хамтран ажиллаж, улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замыг тууштай дэмжиж, нам, төрийн засаглалын туршлагаа солилцож, Венесуэлд эдийн засгийн тусгай бүс байгуулахад дэмжлэг үзүүлж, Венесуэльтэй холбогдох туршлагаа хуваалцахад бэлэн байна. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Хятад улс Венесуэль улстай ард түмэн, соёлын харилцаагаа эрчимжүүлж, Венесуэлд хятад хэлний сургалтын хөгжлийг дэмжиж, Күнзийн институтийг сайн ажиллуулж, хэвлэл мэдээллийн солилцоог эрчимжүүлж, Хятад Венесуэлийн найрамдлын түүхийг сайн харуулахыг хүсэж байна. Хоёр тал Хятад, Венесуэлийн дээд зиндааны холимог хорооны 17-р хурлаас гарсан үр дүнг ухамсартайгаар хэрэгжүүлж, дараагийн шатанд олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Хятад улс өндөр чанартай Венесуэлийн тусгай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх дуртай. Хятадын санаачилсан олон улсын сарны шинжлэх ухааны судалгааны станцын хамтын ажиллагаанд Америк тивийн анхны орон болсон Венесуэлд баяр хүргэе. Хоёр тал НҮБ, "77-гийн бүлэг ба Хятад улс" зэрэг олон талт механизмд нягт хамтран ажиллаж, хөгжиж буй бусад орнуудтай эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг хамтаар хамгаалж, хөгжлийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах ёстой.Хятад,Латин Америкийн харилцааны хөгжлийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилж байна. Ирэх жил Хятад-Латин Америкийн форум байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна.Хятад улс Венесуэл болон бүс нутгийн бусад оронтой хамт Хятад, Латин Америкийн хамтын ажиллагааг бүхэлд нь ахиулж, Хятад, Латин Америкийн хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулахад бэлэн байна" гэжээ.
Мадуро хэлэхдээ "Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс бүх хүн төрөлхтний энх тайван, хөгжил, сайн сайхны төлөө тууштай агуу орон, олон туйлт шинэ ертөнцийг хөгжүүлэх чухал хөдөлгүүр болсон. Хятадад айлчлах үеэр миний харж, сонссон бүхэн Хятад улсын хөгжил дэвшил, хүч чадлыг бүрэн харуулж байна. Хятадын Коммунист Намд асар их амжилт гаргасанд чин сэтгэлээсээ баяр хүргэж байгаагаа илэрхийлье. Венесуэлд ганц талын хууль бус хориг арга хэмжээ болон COVID-19 тахлын олон хүндрэл бэрхшээл тохиолдоход үнэ цэнтэй дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хятадын засгийн газар болон ард түмэнд Венесуэлийн ард түмэн чин сэтгэлээсээ талархаж байна. Венесуэлийн ард түмэн сорилтыг даван туулж, үндэсний эдийн засгийн бүтээн байгуулалтын үйл хэрэгт ер бусын ололт амжилт гаргасан нь манай Хятад анд нөхдийн тусламжийн ачаар юм. Венесуэл өнөөдөр Хятад, Венесуэлийн харилцааны өнөөгийн хөгжил чухал үе шатандаа байна.Миний бие Хятадад төрийн айлчлал хийж, Ши Жиньпин даргатай хамтран Венесуэль, Хятадын харилцааг бүрэн цагийн стратегийн түншлэлийн харилцаанд ахиулна гэж мэдэгдсэн нь түүхэн чухал ач холбогдолтой бөгөөд Венесуэл, Хятадын харилцааны шинэ эрин үеийг эхлүүлэх нь дамжиггүй билээ. Венесуэлийн тал Хятадын эдийн засгийн тусгай бүс байгуулах туршлагаас суралцаж, хоёр орны хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, боловсрол, аялал жуулчлал болон бусад салбарын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Венесуэл "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэмжиж, НҮБ-д Хятад улстай нягт хамтран ажиллахад бэлэн байна. Мөнхүү БРИКС-ийн механизм зэрэг олон талт хүрээн дэх харилцаа холбоо, хамтын ажиллагаа нь олон талт үзэл, хөгжиж буй орнуудын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулах болно" гэжээ.
Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн нар "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах, эдийн засаг худалдаа, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан технологи, эрүүл мэнд, сансар судлал, иргэний харилцаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Хоёр тал "БНХАУ, Бүгд Найрамдах Боливар Венесуэл бүрэн цагийн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл"-ийг нийтэлжээ.
