
Ши Жиньпин: - Баруун бүсийн олон улсын яармаг бол Хятадын гадаадад нээлттэй чухал цонх, Хятадын баруун бүсийн “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад оролцох, дэлхийн олон оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чухал индэр юм. Баруун бүс өргөн уудам нутаг дэвсгэр, арвин их баялаг, асар их боломж, газар зүйн өвөрмөц давуу талтай. Баруун бүсийг нээж хөгжүүлэх стратегийн бодлого хэрэгжүүлснээс хойш сайхан хөгжсөн нутаг юм. Баруун бүсийнхэн “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хөгжлийн асар их нөөцөө дайчлан, эх газар, далай тэнгис, гадаад дотоодыг холбож, зүүн баруун хос чиглэлийн харилцан нээлттэй тогтолцооны чухал бүрэлдэхүүн болсон юм гэжээ.
