Ардын өдрийн сонины сурвалжлагч:
Та ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн даргын тушаалыг үүрсэн нэг жил гаруйн хугацаанд юунд хамгийн анхаарал хандуулсан бэ?
Ли Жихэн:
ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн даргын хувьд Намын хорооны шийдвэрт бодлого төлөвлөлтийг бүх талаар тууштай найдвартай хийж, “тавыг нэгтгэх” ерөнхий төлөвлөгөө, “дөрвөн бүх тал”-ын стратегийн төлөвлөгөөний тал талын ажлыг сайн хийсэн. Илүү хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гаргаж хийсэн ажлаа доорх хэдэн талаар яръя.
1. Намын байгуулалт. Ши Жиньпин даргаас Хятадын ажлыг сайн хийхэд нам, хүн зангилаа болдог гэсэн. Тэрээр биднийг сэтгэл гарган намын байгуулалтыг сайн хийж, намыг бүх талаар чанга засахыг ахиулж, намын төр барих хүчин чадал ба удирдах түвшинг илүү дээшлүүлэх хэрэгтэй гэж шаардсан.
2. Ядуурлыг бууруулах. Энэ бол Ши Жиньпин даргын хамгийн анхаарал хандуулж байсан ажлын нэг. Мөн ӨМӨЗО-ы Намын хорооны хамгийн том санаа тавьж байсан ажил юм. Ядуурлыг бууруулах ажлыг сайн хийх нь иргэдээр цөм болгосон хөгжлийн үзэл санааг найдвартай хийх чухал илэрхийлэл. Ядуурлыг бууруулах ажил нь иргэдийн амьдралын тэргүүн чухал төсөл болсны хувьд онц хүнд бүс нутагт чиглүүлэн ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулах бодлогыг найдвартай сайн хийж, сэтгэл гарган ажлаа сайн хийжээ.
3. ”Хоёр халхавч”-ын бүтээн байгуулалт. Өвөр Монгол бол Хятадын “Умард том хаалга”, Бээжинг хамгаалж байгаа бүс бөгөөд Хятад улсын умард бүсэд талбайгаар хамгийн том, төрөл зүйл хамгийн бүрэн бүтэн экологийн бүс болно. Хятадын умард хийлийн аюулгүй тогтвортой халхавч, Хятадын умардын экологийн аюулгүйн чухал халхавчийг бэхжүүлэх нь Ши Жиньпин даргын бидэнд тушаасан чухал үүрэг болно. Өвөр Монголын заавал үүрэх хариуцлага болно.
Бид үндэстний бүлгэмдэл дэвшлийн ажлыг дэмжин, зөрчилдөөнийг шийдэхийн тулд бүх хүчээ гаргаж, нийгмийн хэв журам, аюулгүй байдлын ажлыг сайн хийнэ.
Бид ногоон хөгжлийн үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж, экологийн нөхөн сэргээлтийн төрөл бүрийн төслийг сайн хэрэгжүүлэн, жилд дунджаар 670 мянган га талбай ойг ойжуулсан ба ойн тархалт, бэлчээрийн ургамлын хамрах хүрээ үргэлжлэн дээшилж, цөлжилт буурсан байна.
Өвөр Монгол бол Хятадын умардын үзэсгэлэнт сайхан бүс болно. Энэ нь зөвхөн сүрлэг үзэсгэлэнт байгалийн өнгийг хэлж байгаа биш, Өвөр Монголын хөгжил дэвшил, үндэстний иргэдийн харилцан туслалцсан аз жаргалтай амьдралыг хэлж байгаа юм.
