solongonews
Дин Шюешян Туркменистан улсад айлчлав
2023-11-30 16:18
Дин Шюешян Туркменистан улсад айлчлав

        

        ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюешян11-р сарын 28, 29-ний өдрүүдэд Туркменистан улсад айлчлав. Тэрээр Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовтой уулзаж, Туркменистаны Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд нартай яриа хэлэлцээ хийж, Хятад-Туркменистаны хамтын ажиллагааны хорооны 6-р хурлыг хамт тэргүүллээ.

        Дин Шюешян хэлэхдээ “Энэ онд Хятад-Туркменистаны харилцаа "их үсрэлт"д хүрсэн. Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Бердымухамедов нар хоёр улс харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэл болгон дээшлүүлж, хоёр талын түвшинд хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулна гэж хамтран мэдэгдсэн байна. Хятад улс Туркменистан улстай хамтран хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, Хятад-Туркменистаны иж бүрэн стратегийн түншлэлийн шинэ утга учрыг байнга баяжуулж, Хятад-Туркменистаны хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулалтад шинэ түлхэц үзүүлэхэд бэлэн байна. Хятад бол Туркменистаны найдвартай анд, түнш бөгөөд Туркменистаны эрх мэдэл, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, үндэснийхээ нөхцөлд тохирсон хөгжлийн замыг дагах хүчин чармайлтыг тууштай дэмжиж байна” гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл