solongonews
БРИКС-ийн орнуудын Үндэсний музейн холбоо байгуулагдав
2018-10-26 16:23
БРИКС-ийн орнуудын Үндэсний музейн холбоо байгуулагдав

10-р сарын 25-нд Бээжин хотноо БРИКС-ийн орнуудын Үндэсний музейн холбоо байгуулагдлаа. 

Хятадын Үндэсний музейд болсон БРИКС-ийн орнуудын Үндэсний музейн холбооны анхдугаар хуралд Бразилын музей, Оросын Үндэсний түүхийн музей, Энэтхэгийн Үндэсний музей, Өмнөд Африкийн Дизоны музей, Хятадын Үндэстний музейн төлөөлөл оролцож, холбоо байгуулах ажил, ирэх 5 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг ярилцан, холбооны дүрмийг баталж, музейн холбооны тунхаг, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

2017 онд Хятадын Шямэньд болсон БРИКС-ийн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Ши Жиньпин дарга “Улс хоорондын харилцаанд иргэний харилцаа суурь болдог” гэж цохон тэмдэглэсэн юм. БРИКС-ийн орнуудын нийгэм, соёлын харилцааг хөгжүүлж, түншийн харилцааг ард иргэдэд ойлгуулж мэдрүүлэхэд урт хугацааны ажил шаардлагатай. Энэ онд болсон БРИКС-ийн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Ши Жиньпин дарга: Хятад улс БРИКС-ийн орнуудын музей, уран зургийн галерей, номын сангийн холбоо байгуулж хамтарсан үзэсгэлэн, бусад үйл ажиллагаа зохион байгуулахыг санал болгож байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл