Сүүлийн өдрүүдэд“Хятадын мөрөөдөл· Хөдөлмөрлөх сайхан” 2017 оны Өвөр Монголын орон нутгийн хэмжээний ажлын чадварын тэмцээний нээлтийн ёслол Хөххотод болж, Өвөр Монголын хэмжээний ажлын чадварын уралдааны хөшгийг нээв.

Энэ онд ӨМӨЗО-ны ажилчны ерөнхий эвлэл, ӨМӨЗО-ны хүний нөөц болон нийгмийн баталгааны танхимаас хамтран зохион байгуулсан “Хятадын мөрөөдөл· Хөдөлмөрлөх сайхан” 2017 оны Өвөр Монголын орон нутгийн хэмжээний ажлын чадварын тэмцээн нь 87 ажлын төрөлд хуваагдаж явагджээ.
Үүнд, машин механизм, анагаах ухаан, гэр барилга, цаг агаар, цахилгаан эрчим хүч, химийн аж үйлдвэр, төмөр зам, санхүү, агаар аялал, сурган хүмүүжил, зам харилцаа, ой шугуйн салбар, аялал жуулчлал, хүнсний ариун цэвэр зэрэг багтаж байна.





























































