Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ

Ши Жиньпин хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүлжээ.

Есдүгээр сарын 23 намрын хугас, энэ өдөр Хятад улс хоёр дахь удаагийн "Ургацын баяр"-аа угтан авлаа. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин CCTV-ийн хөдөө аж ахуй, хөдөө тосгон сувгаар дамжуулан, бүх Хятадын өргөн олон тариачин, хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад хандан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, CCTV-ийн хөдөө аж ахуй, хөдөө тосгон суваг албан ёсоор нэвтрүүлгээ эхлүүлсэнд халуун баяр хүргэжээ.

Ши Жиньпин: - Хавартаа тарьж, намартаа ургац авдаг нь жам ёс билээ. Хөдөө аж ахуйн үндэс суурь тогтвортой, хөгжлийн хүчин хангалттай байна. "Хөдөө аж ахуй, тариачид малчин, хөдөө тосгон"-ы салбарт гарсан ололт амжилт бол нам, ард түмний хамтын хүчин зүтгэлийн үр дүн, мөн өргөн олон тариачид, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдын шаргуу хөдөлмөрийн үр дүн юм. Улс орныхоо өнцөг булан бүрд шаргуу хөдөлмөрлөж байгаа тариачин нөхдөдөө чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье гэжээ.

Ши Жиньпин CCTV-ийн хөдөө аж ахуй, хөдөө тосгон суваг албан ёсоор нээгдсэнд баяр хүргээд: - Тус суваг Намын төв хорооны "Хөдөө аж ахуй, тариачин малчид, хөдөө тосгон"-ы ажлын бодлого, хуваарилалтыг гүнзгий сурталчлан танилцуулж, хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин малчдын шинэ эриний шинэ дүр төрөхийг сурталчлан ухуулж, бүх нийгмээрээ хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин малчдад анхаарал халамж тавьж, ядууралтай тэмцэн, Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны өөрчлөлт хөгжлийг дэмжиж, хөдөө орон нутгийг улам хөгжүүлэхийн тулд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:110114
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7