Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хий ханиалгыг эдгээх арга

Ханиалгах нь амьсгалын замыг чөлөөлөх өөрөөр хэлбэл амьсгалын замаас тоос, гадны биет, гуурсан хоолойн өөрийнх нь шүүрэл зэргийг гаргахад чиглэсэн хамгаалах урвал буюу рефрекс юм. Харин  ханиалгах шалтгаан олон байдаг

Үнэр болон ургамлын тоосонцорт өгөх харшлын ханиалгалт, амьсгалын замын цочмог халдварын үед үрэвсэл хаана үүссэнээс шалтгаалан ханиалгах нь элбэг байдаг. Гэхдээ хуурай хий ханиалга нь удаан хугацаанд үргэлжлэх, хоолой сэрвэгнэх, хүчилсэн, цэргүй шинж тэмдэгтэй улирлын шалтгаантай сэдэрдэг.

Хэрхэн сэргийлэх вэ

Таньд болон таны хүүхдэд ханиалгах шинж тэмдэг илэрвэл юуны өмнө та дур мэдэн эмчийн зааваргүй эм хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа хий ханиалганд та хамгийн түрүүнд эм хэрэглэхээс өмнө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

Цаг улиралдаа тохируулан хооллох.

Ажил амралтаа зохицуулах, хангалттай унтаж амрах.

Гараа байнга угаах, ханиаж найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар амаа таглах.

Өрөө тасалгаагаа агааржуулах, гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийх.

Уушигны үйл ажиллагааг дэмжих, дархлаа сайжруулах, хий ханиалга болон ханиадны эсрэг үйлчилгээтэй идээ ундааны зүйлс:

Хийг дарах  тослог чанартай идээ ундааг тохируулан хэрэглэх. Үүнд: Хар будаа, хар шош, самар, задь, лиш зэрэг нь хийг дарж хоолой залгиурын сэрвэгнэсэн хий ханиалгыг дарна.

Цагаан гаа нь хий ханиалгыг маш сайн дардаг, цусны хийн үйл ажиллагааг сайжруулах, үрэвслийн эсрэг, ядаргаа тайлж, ханиаднаас урьдчилан сэргийлнэ.

Бүйлсний жимс нь ханиалга дарах, ялангуяа харшлын гаралтай хий ханиалга дарах, цэр ховхлох, уушгийг төлжүүлэх үйлдэлтэй.

Бууцайн үр нь уушигны үйл ажиллагааг дэмжих мөн цус төлжүүлэх үйлдэлтэй.

Хөц будаа нь шимжүүлэх, уушигны халууныг дарж уушгийг дэмжиж үйл ажиллагааг сайжруулна.

Зохиогч:ЧҮНЬ ЯНЬ, Б.АРИУХАН
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ugluu
Мэдээ үзсэн:149
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7