
Дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудлын технологийн үр дүнг танилцуулах хурал долдугаар сарын 25-нд Өвөр Монголын Ордос хотод болов. Ордос хотын Эзэн Хороо олон улсын нисэх онгоцны буудлын нийт нүүрстөрөгчийн ялгаралт “тэг нүүрстөрөгчийн нисэх онгоцны буудал”-ын стандартад хүрснээр дэлхийн анхны тус зэрэглэлийн нисэх онгоцны буудал болсон байна.
Өдгөө тус нисэх онгоцны буудлын эрчим хүчний хэрэглээний 90 гаруй хувийг цэвэр эрчим хүч бүрдүүлж, жилд салхи, нарны эх үүсвэрээс үйлдвэрлэсэн 21 сая гаруй кВт.ц цахилгаан хэрэглэж байна. Мөн халаалт, хөргөлтийн системийн жилийн эрчим хүчний хэрэглээг 60 хувиар, ашиглалтын зардлыг 50 хувиар бууруулж, жил бүр 2.6 сая шоо метр байгалийн хий хэмнэдэг болжээ.


































































