Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин дарга суурь боловсролын асуудлаар чухал чиглэл өглөө

Дарга Ши Жиньпин суурь боловсролын асуудлаар чухал чиглэл өглөө

Хятадын Суурь боловсролын асуудлаарх үндэсний зөвлөгөөн долоодугаар сарын 22-нд Бээжин хотноо болж, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний өгсөн чухал чиглэлийг уламжлав. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян зөвлөгөөнд оролцож үг хэллээ.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан суурь боловсролын асуудлаар чухал чиглэл өгөхдөө:

Шинэ аянд Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг удирдлага болгож, боловсролын тухай намын бодлогыг бүх талаар хэрэгжүүлэн, ёс суртахууны төлөвшлөөр дамжуулан хүнийг хөгжүүлэх үндсэн зорилтыг биелүүлэх хэрэгтэйг онцлов. Мөн Намын шинэлэг онолоор сурагчдын үзэл санаа, үнэт зүйлийг төлөвшүүлж, ёс суртахуун, оюун ухаан, бие бялдар, гоо зүй, хөдөлмөрийн хүмүүжлээр бүх талаар хөгжсөн социализмын бүтээн байгуулагч, залгамжлагчдыг бэлтгэх шаардлагатай гэсэн байна.

Тэрбээр боловсролын зүй тогтлыг баримтлан, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, сургалт, хүмүүжлийн чанарыг дээшлүүлэх замаар сурагчдын бие, сэтгэлийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, авьяас чадварыг дэмжихийг шаардлаа. Түүнчлэн ард иргэдийн шинэ хүлээлтэд нийцүүлэн суурь боловсролын чанартай нөөц, үйлчилгээг өргөжүүлж, чанарыг сайжруулахын зэрэгцээ боловсролын тэгш байдлын үндсэн шугамыг чанд сахих хэрэгтэйг тэмдэглэв.

Ши Жиньпин дарга сурган хүмүүжүүлэгчдийн эрхэм үзэл санааг түгээн дэлгэрүүлж, багшийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагыг бэхжүүлэн, өндөр ур чадвартай, мэргэшсэн багш нарын эгнээг бүрдүүлэхийг онцоллоо. Бүх шатны Намын хороо, засгийн газар улс төрийн хариуцлагаа бодитоор хүлээж, боловсролын байгууллагын нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох, боловсролын цогц шинэчлэлийг гүнзгийрүүлэх, сургууль, гэр бүл, нийгмийн хамтын оролцоог хангах замаар суурь боловсролыг чанартай хөгжүүлэх шинэ нөхцөлийг тасралтгүй бүрдүүлэх ёстой гэсэн байна.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян:

- Боловсролын тухайн намын бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, Намын шинэлэг онолоор сурагчдын үзэл санаа, үнэт зүйлийг тууштай төлөвшүүлэхийн зэрэгцээ ёс суртахуун, оюун ухаан, бие бялдар, гоо зүй, хөдөлмөрийн хүмүүжлийг зэрэгцүүлэн уялдуулж, сурагчдын эрүүл өсөлт, бүх талын хөгжлийг дэмжих шаардлагатай гэж хэлэв.

Тэрбээр элсэлт, сургуульд хамруулах үйл ажиллагааны удирдлагыг чангатгаж, хөдөө орон нутагт асран хамгаалагчгүй үлдсэн хүүхдүүд болон хотод шилжин ажиллагсдын хүүхдүүдэд тавих халамж, анхаарлыг нэмэгдүүлэн, боловсролын тэгш байдлыг баталгаажуулж, суурь боловсролын тэнцвэртэй хөгжлийг дэмжих хэрэгтэйг онцолло. Мөн хүн амын өөрчлөлтөд нийцүүлэн боловсролын нөөцийг оновчтой хуваарилж, санхүүжилтийн баталгаа, сургуулийн байршил, суралцах орон тооны хангамж, багшлах хүчний зохицуулалтыг цогцоор нь төлөвлөх шаардлагатай гэж хэллээ.

Дин Шюэшян мөн сурган хүмүүжүүлэгчдийн эрхэм үзэл санааг түгээн дэлгэрүүлж, багш нарын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, тэдний цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах замаар шилдэг боловсон хүчнийг багшийн мэргэжлээр тогтвортой ажиллахад татах шаардлагатайг тэмдэглэв. 

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://www.news.cn/
Мэдээ үзсэн:154
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7