Бээжингийн цагаар 7-р сарын 24-ний өглөөний 07:33 цагт Хятад улс Дүнфэнгийн арилжааны сансрын инновацын туршилтын бүсээс Лижянь-1 Y15 зөөгч пуужингаар Тянь-И 48, Ганьдэ-1 01, Шигуан-2 03, Житяньшин А-04, Инлүн Фэнгуан-1 гэсэн таван хиймэл дагуулыг амжилттай хөөргөв. Хиймэл дагуулууд урьдчилан тогтоосон тойрог замдаа амжилттай орж, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай боллоо.

Энэхүү нислэг нь Лижянь-1 зөөгч пуужингийн 15 дахь нислэг юм.


































































