Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар: Монгол, Хятад хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайн үе шатандаа байна гэжээ.

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар: Монгол, Хятад хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайн үе шатандаа байна гэжээ.

Мөн өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас зохион байгуулсан БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярын хүлээн авалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ: - 2014 онд Монгол Улс, БНХАУ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа хурдтай хөгжиж, хоёр ард түмэн үр шимийг нь бодитоор хүртсэн юм гэжээ. Тэрээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэж, өнгөрсөн 70 жилийн хугацаанд БНХАУ асар их амжилтад хүрсэн гэжээ.

Г.Занданшатар: - 70 жилийн турш БНХАУ, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг сайжруулахад тусалж дэмжин, Монгол Улсад их хэмжээний буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон юм. Монголын ард түмэн үүнийг мартахгүй, өнөөдрийг хүртэл БНХАУ-ын үзүүлсэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Үүнд БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд гүнээ талархлаа илэрхийлье гэжээ.

Г.Занданшатар: - Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламж, гэр хорооллыг шинэчлэн байгуулах, гарц ба зам зэрэг төсөл БНХАУ-ын олгосон хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байна гэжээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:Синьхуа агентлагийн мэдээ
Мэдээ үзсэн:122161
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7