Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ

Дипломат харилцаа тогтоосон түүхэн ойн жилүүд

БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхэн ойтой давхцан нэгэн бүтээл төрсөн нь "Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш"  нэртэй баримтад кино юм. Дипломат харилцаа тогтоосон түүхэн ойн жилүүддээ бид ямар олон бүтээн байгуулалтад хамтарч, улс орноо хөгжүүлж байсныг баримтжуулан хүргэсэн энэхүү кино нь өнгөрсөн түүхийг сануулсан ирээдүйн хөгжил рүү хөтөлсөн баримт болж байгааг та бүхэнд дуулгаж байна.

МБ энтертайнмент компанийн уран бүтээлчдийн бүтээсэн "Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш" баримтат кино өнгөрсөн баасан гарагт IМАХ кино театрт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болголоо. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улс орны нэг болсон. Ингэснээр 2 улсын өнцөг булан бүрд эерэг өөрчлөлт гарсны нэг нь манай улсын өнцөг булан бүрд Хятадын хөрөнгө оруулалтаар барьсан барилга байгууламж баригдан сайхан нөлөө үзүүлснийг 50 минут үргэлжлэх энэхүү кинонд харуулсан байна.
Баримтад киноны ерөнхий продюсер Д.Энхтуяа: - 1955 оноос хойш БНХАУ-ын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хот Монгол Улсын сум суурин газруудад баригдсан барилга байгууламжийг танилцуулах, мэдээж 50 минутад бүгдийг оруулах боломжгүй учраас бага хэсгийг оруулж залуу хойч үедээ хоёр улсын найрамдалт харилцаа хэрхэн бэхжиж явсныг харуулж байгаа юм. Үнэхээр бүх сумд маш их хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм байна.


Түүхэн үйл хэргийг баримтжуулан киноны үйл явдлыг 50-иад онд Монголд сурч ажиллаж байсан 18 настай бүсгүй, залуу хоёрын хүүрнэлээр баримтжуулан хийсэн байна. Тэд Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцож залуу насныхаа хүсэл тэмүүллээр хийж бүтээж анх танилцаж байсан Монгол Улсдаа 60-аад жилийн дараа ирж буйгаар киноны үйл явдал өрнөх юм. Тэд өдгөө насан өндөр болж Бээжин хотноо эрүүл саруул аж төрөн сууна. Тухайн үед Хятадаас ирсэн ажилчид хот, аймаг, орон нутагт хуваарилагдан ажилд орсноор Монгол Улсын төв суурингийн 18 газарт бүтээн байгуулалт хийж барилга барьсан байдаг. Аймгийн төвийн театрууд бүгд хятад ажилчдын гараар боссон юм. Хятад ажилчдын барьсан ууган байгууламж нь Энхтайвны гүүр бөгөөд хоёр орны найрамдалт харилцааны цаашдын ирээдүйг бэлгэдэн Улаанбаатар хотын захиргаа энэхүү гүүрийг Энхтайвны гүүр гэж нэрлэх захирамж гаргасан байдаг.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин: - Цаг үеэ олсон, агуулгын хувьд өргөн хүрээг хамарсан түүхэн үнэнийг өгүүлсэн кино санагдлаа. Энэхүү киног үзээд хүмүүс их олон зүйлийг ойлгоосой хэмээн хүсч байна. Хятад, Монгол хоёр орон олон жилийн түүхтэй. БНХАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг нь Монгол Улс. Тусгаар тогтноод Монгол Улстай найрсаг харилцаатай болсон нь энэ кинонд өгүүлсэнчлэн 50, 60-аад оны бүтээн байгуулалтад хятад хүмүүс гар бие оролцсон нь юм.

Баримт дээр тулгуурлан түүхэн үнэнийг ирээдүй хойчдоо үлдээх бидний хамгийн сайн мэдэх бүхий л барилга байгууламжийг түүхэн талаас нь харуулж, ирээдүйг тольдон харахад энэхүү киноны агуулга ихийг өгүүлж байгааг Элчин сайд онцолсон нь уран бүтээлчдийн ажлыг үнэлсэн урам зоригийн үг байлаа. Энэхүү баримтат киноны зохиолыг Энхболд бичсэн бол продюсероор ТВ2 телевизийн ерөнхий захирал Энхтуяа ажилласан юм. Мөн ТВ2 телевизийн уран бүтээлчид ажиллаж Хятад судлаач, түүхч хүмүүсийн зөвлөгөөгөөр энэхүү кино бүтсэн байна.

Найруулагч:Б.Туяа
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:130572
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7