Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун хошууны малчид өвөлжөөндөө хадлан тэжээлээ жин тан болгон завгүй ажиллахад Зарууд хошууны ”Тал нутаг” группийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах өвс тэжээл нөөцлөх сууринд машин механик хүржигнэн эрдэс тэжээл найруулна.

“Хүн хоолоор, хүлэг өвсөөр” гэдэгчлэн өвс тэжээл бол хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь юм. Мал, бэлчээрийн зохистой харьцааг хангах, бэлчээрийн экологийн чадавхийг зохистой ашиглахад өвс тэжээл нь малчдад тулгамдсан асуудал болоод байна.

11-р сарын эхээр бид Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуу, Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошуу, Түнляо хотын Зарууд хошуугаар сурвалжилж явахдаа олон хөдөө айл, тусгай хоршоо ба аж ахуйн нэгж хамтран " Хамтдаа хөгжих" загвараар мал аж ахуй, бэлчээрийн нөхцөл байдлаа сайжруулж байхыг харлаа.

Бэлчээр хадлан

Зээрийн сүрэг шиг шаргалтсан тал дундуур алсын алсад хѳтѳчлѳх замаар давхисаар Шинэ барга зүүн хошууны Жавхлант сумаас хадлан бэлтгэн завгүй ажиллах Молоргаравыг зорьж очлоо. Тал дүүрэн тархсан боодол өвсүүд нь Молоргаравын цаг наргүй ажилласны үр дүн юм.

- Манай нутагт энэ жил хур бороо багатай байсны улмаас өвөл, хаврын тэжээл өвсөө нөөцлөхөөр энд ирсэнгэж Шинэ барга баруун хошууны Далай сумын Бүрд багаар нутагтай малчин Молоргарав дүнхийсэн том боодолтой өвсийг машинаар өргөж тээвэрлэхийн  зэрэгцээ бидэнд ярьж байлаа.

Молоргарав санаа нийлсэн хэдэн хүн хамтран том ачааны машин, хадаж хураах машин худалдан авч, чөлөө заваараа малчдын захиалгаар өвс хадаж зөөвөрлөх, борлуулах ажил хийж, ойр хавийнхандаа тус дэм болон, ажил хийж амьдралаа өөд нь татна. Энэ жил тэд 40 шахам тэрэг өвс борлуулж, олз омог сайтай байлаа. Нэг боодол өвс бараг 250 кг орчим байдаг. Өвсний төрөл, чанар, мөн жилийн өнгөнөөс шалтгаалаад үнэ ханш нь адилгүй байдаг аж. Молоргарав энэ жил нэг боодол өвсийг 160 юаниар худалдан авчээ.

- Өнгөрсөн жил боодол бүрдээ 320 юань хүрч байсан, 2013 онд ган хэцүүдэж боодол бүрд 500 юань хүрч байсан удаатай гэж тэрээр хэлэв.

Энэ жил Молоргарав өөртөө 800-1000 боодол өвс худалдан авах төлөвлөөтэй. Нэг талаар өвөл цас их орж бэлчээр дарагдвал малдаа өвс илүү тавих, нөгөө талаар хавар хашаалан тэжээж нутаг сэлгэх үед өгөх тэжээл өвсөө нөөцлөн байлаа. Шинэ барга баруун хошуу жил болгон 04 сарын 10-наас 05 сарын 25-ны өдрийг хүртэл хашаалан тэжээх улирлын чанартай бэлчээр сэргээдэг болохоор их хэмжээний тэжээл өвс шаарддаг. 

Шинэ барга баруун хошууны Буйр сумын Мэнэнгийнтал багийн малчин Шугарынхан 733 гаруй га бэлчээр, 300 шахам хонь, 140 гаруй үхэр болон 60 гаруй адуутай. Мал, бэлчээрийн зохистой харьцааг хангах гэж тэрээр 300 хонио айлд сүрэг тавьж, хонь бүрээсээ жилд 170 юаний тогтмол орлого олж байна. Үүний зэрэгцээ бусдаас 400 га бэлчээр түрээсэлж, өвөл хавартаа бэлчээр сэлгэн малжиж байгаа бөгөөд өөрийн бэлчээрээсээ 266 га газрыг хадлан болгон ашигласан байна. Мөн үхрийн үүлдэр угсааг сайжруулж цөөн малжих, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, талхагдуулахгүйн тулд Австралийн цэвэр үүлдрийн симментал үхэр худалдан авч, Канадын симментал бухаар олон үнээ хээлтүүлж авсан тугал нь дунджаар 17000 юаний өндөр үнэд хүрэв.

-Орлогын хувьд яалт ч гүй симментал үхэр давуу тал олон гэж Шугар учирлана. Түүний хувьд ингэж тэжээл өвсийг 50%-аар хэмнэн, бэлчээрийн малын тэсвэрт чанарыг хадгалж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлж яваа “Шинэ малчин”-ны нэг болжээ.

Өвс тэжээлийн үйлдвэрлэл 

Нэлгэр уудам өвсөн талбай дахь хөх өвс нь намрын сүүлч, өвлийн эхний гундаж буурсан шаргал өвс модтой өнгө зөрүүлэн, өвөрмөц өнгө төрхөөр орчин үеийн техник технологийн дэвшлийг гайхуулна.

Зарууд хошууны Чандмань сумд байрлаж байгаа Лань Ши өвс тэжээлийн мэргэжил үйлчилгээний компанийн өвсний талбайд хураасан таримал царгас нь энэ жил дөрвөн удаагийн хадаж хураах ажлын дараа нөөцөндөө орлоо.

“Тэжээл өвсний охь” гэгдсэн бор царгас нь агаарын хэм, чийгшил, салхины хүч гэхчлэн олон үзүүлэлтийн уур амьсгал болон хөрс шорооны нөхцөлд зохицож, мү(1 га газар нь 15 мү газартай тэнцэнэ)бүрийн ургац нь 500 -800 хүрдэг. Нэг удаа таривал 5-7 жил ургаж, жилд дөрвөөс дээш удаа хадаж болох бөгөөд гүн үндэс хатгаж, хөрс шороог тогтворжуулах үйлдэлтэй байдаг.

Лань Ши өвс тэжээлийн мэргэжил үйлчилгээний компани 2013 онд малчин тариаланчдын 1533 гаруй га элсэрхэгжсэн газрыг түрээслэн бор царгас тарьж, арваад жилийн хүчин чармайлтаар дамжин одоогоор жилд 20 мянга гаруй тонн бор царгас худалдаж, хөдөө аж ахуйн хөгжилд ач холбогдол үзүүлэхийн хамт өөрийн ашиг орлогоо ч нэмэгдүүлж байна.

Хорчин баруун гарын өмнөд хошуунд байрлаж байгаа Алдар Тэжээлийн үйлдвэрлэлийн парк нь өвсийг дахин боловсруулж, ферментийн нэмэлт тэжээлээр баяжуулан, малын тэжээл бэлтгэх мэргэжил нь олны анхааралд хүрч байна. Энэхүү парк чанартай өвсийг тарих, хадаж хураах, хөмрөглөн хадгалах, борлуулах ба өвсний үрийг судлан боловсруулж үйлдвэрлэх зэрэг олон хэлхээг бүрдүүлээд байна.

 Тэжээл бордоо

Уламжлалт мал аж ахуйн арга барилд дассан хэдий ч малчдад шинэ үеийн менежмент, үйлдвэрлэлийн арга зүйд суралцах шаардлагатай цаг үе иржээ. Тодруулбал, зөвхөн малаа өсгөх бус, махны чанар, эрүүл ахуйн стандартын талаар мэдлэгтэй байж, зах зээлд нийлүүлэх чадвартай болохын тулд Зарууд хошуу нь цар хүрээг хамарсан, зах зээлд хандсан өвсний агуулах байгуулж, тэжээл өвсөө нөөцлөх ажлыг шуурхай хийж байна.

“Бэлтгэлтэй бол балдахгүй” гэдэгчлэн энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Зарууд хошууны ”Тал нутаг” группийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, өвс тэжээл нөөцлөх суурин нь цас зуд болж зам хаагдахаас сэргийлж, зам тээврийн зардал мөнгийг хэмнэхийн тулд хошууны төвийн хойд хэсэгт 2, өмнө хэсэгт 1 өвс тэжээл нөөцлөх салбар агуулах байгуулав. Тус төрөл зүйл нь байгалийн гамшигт өртвөл өвс, тэжээлийн нөөцийг баталж, эрсдэлийг үр дүнтэй бууруулж байна.

“Манай групп өөрөө 266 га газарт чанартай өвс тэжээл тарьж байгаа бөгөөд  малчин тариаланчдаас иш сүрэл, хөх дарш ба алтаргана, хуурай өвс худалдан авч, тэжээл өвсний худалдаа хийдэг. Мөн байнга 5000 тонн өвс тэжээл нөөцлөх үүрэгтэй байж, гэнэтийн ган гамшиг үүсвэл малчдад зах зээлийн үнэ ханшаас хямд үнээр худалдаж өгөх бүрэн бэлтгэлтэй ажилладаг. Энэ нь эргэн тойроны 4 сум суурингийн 60 мянга гаруй толгой малын 2 сарын өвс тэжээлээр хангаж чадна гэж ”Тал нутаг” группийн орлогч захирал Байгаль танилцууллаа.

Хорчин баруун гарын өмнөд хошууны Зүрх суурингийн Мү Сэнь тэжээлийн бааз нь 25 мянга шахам хонь, 600 гаруй үхэр тэжээж, жил болгон бараг 6200 тонн хөх дарш болон 6000 тонн хуурай өвс, өдөр болгон 20 тонн иш сүрэл хэрэглэдэг. Тус тэжээлийн баазтай хамтран ажиллаж байгаа Пэн Гэ тэжээлийн тусгай хоршоо нь жил бүр 1000 тонн хөх дарш, 1000 тонн эрдэнэ шишийн иш сүрлийг зах зээлийн үнээр хангаж буй бөгөөд  Мү Сэнь   баазын хонины хоргол худалдан авч тариалангийн бордоо хийж, хоёр тал хамтдаа ашиг хүртэн, мал аж ахуй, тариалангийн аж ахуй бие биенээ нөхсөн амжилттай жишээ болж байна. Иймэрхүү тэжээлийн бааз, өвс тэжээлийн суурин хөдөө орон нутагт олноор гарч ирж буй нь бахархалтай.

- Манай баг өвсний агуулах байгуулж эхэлсэн. Энэ агуулах маань ирэх жил ашиглалтад орсноор өвсний нөөцийг баталж, малчдын зардал мөнгийг хэмнэн, мөхлөгт бордоо найруулах машин авч малчиддаа тус дэм үзүүлэхээр төлөвлөж байна гэж Молоргарав баяртай ярьж байлаа.

“Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй” гэдэг. Бэлчээр өвсний салбарт шинийг эрэлхийлэн орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэлд хошуучилж яваа малчин Молоргарав, Шугар, малчдын хэрэгцээ шаардлага ба зах зээлийн өөрчлөлтөд зохицуулан, аж ахуй эрхлэн өвс тэжээлийн тусгай хоршоо болон “Тал нутаг” группийн өвс тэжээл нөөцлөх бааз байгуулж, орон нутгийн захиргаа голлон Алдар өвс тэжээлийн парк байгуулсан зэрэг олны хүчинд мал сүргийн өвс тэжээлийн асуудал шуудхан шийдэгдэж, малчид буянт мал сүргийнхээ ашиг шимийг хүртэн, магнай тэнийн жаргалтай амьдарч байна.

Зохиогч:Нийтлэл: Хишигбаяр, Хөгжилт, Цовоо, Ариухан
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:130
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7