Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо

БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн ойд зориулсан “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо.

БНХАУ, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ жил тохиож байна. Тэмдэглэлт түүхэн ойн үйл явдалд зориулсан соёлын цуврал арга хэмжээ шат дараалан зохиогдож байгаа билээ.

Энэ хүрээнд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, /МҮОНРТ/ БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Монгол Одон Телевиз”-тэй хамтран “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолтыг өнөөдөр буюу аравдугаар сарын 08-ны өдрийн 18:00 цагт Корпорэйт конвеншн центрт зохион байгууллаа.

“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт нь хоёр орны соёлын харилцааг илүү бэхжүүлэх зорилготой билээ. Энэ ч утгаараа БНХАУ болон Монгол Улсын урлаг, соёлынхон ӨМӨЗО-ы уран бүтээлчидтэй хамтран уран бүтээлээ туурвисан юм. Тухайлбал, Монголын талаас Морин хуурын чуулга, Монгол Улсын филармон хүндэтгэлийн тоглолтыг нээж, ая эгшиглүүлсэн бол Ардын жүжигчин, дуучин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргал, Д.Уламбаяр (Ука) болон бүжгийн “Aim4R” продакшины хамт олон ойн баярын тоглолтод уран бүтээлээ толилууллаа. Харин БНХАУ-ын талаас Өвөр Монголын алдарт морин хуурч Чи Булаг болон “Top line” хамтлаг тэргүүтэй дуучид болон бүжигчид, хөгжимчид хүрэлцэн ирж, хамтран соёлыг түгээхээр ажиллав.

Баярын тоглолт нь үндсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд өнгөрсөн 70 жилийн хугацаан дахь шилдэг уран бүтээлүүдийг он цагийн дарааллаар хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, тоглолтын эхэнд хоёр орны уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийн хэсгийг хамтран бүтээсэн бол дараа нь “Арван тавны сар”, “Сэтгэлийн уянга”, “Янжааны аялгуу” “Миний Өвөр Монгол” зэрэг тэртээ 1930-1940 оны үед дуулагдаж байсан уран ардын дууг хамтран хүргэсэн юм. Харин дараагийн хэсэгт “Хун галуу”, “Бээжин хотын аялгуу” хэмээх 1940-1950 оны үед зохиогдсон дууг болон аяыг эгшиглүүлсэн бол гуравдугаар хэсэгт орчин үед Монгол болон БНХАУ-ын соёл урлагт түгэх болсон уран бүтээлүүдийг хүргэв. Үүнээс дурдвал, ӨМӨЗО-ы “Top line” хамтлаг “Зүүдний дагина” дууг өөрсдийн хэв шинжээр дуулан хүргэсэн. Мөн дуучин Д.Уламбаяр буюу UKA “Маргаашийн нар уруу хамт аялах уу”, Дуучин Наран “Welcome to my heart” дуугаараа ая барьсан билээ.

Тоглолтын үеэр 2017 онд байгуулагдсан ӨМӨЗО-ы “Top line” хамтлагийн уран бүтээлчид өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэд “Хоёр орны найрамдалт 70 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод өөрсдийн ая дуугаа өргөсөндөө тун их баяртай байна. Залуусын төлөөлөл болон ӨМӨЗО-оо төлөөлөн энд ирсэн нь бидний хувьд их нэр хүндийн хэрэг. Монголд ирэхэд бидний сэтгэлд их ойр, дулаахан санагддаг. Тоглолтын үеэр дуулсан дуу нь бидний өөрсдийнхөө хэлбэрт оруулан дуулсан анхны дуу. Манай хамтлаг бие даасан зургаан дуутай. Тун удахгүй хамтлагийн ойн баяраа тохиолдуулан “Нэг л хүнийх” дуугаа хүргэхээр бэлдэж байгаа” гэлээ.

Мөн “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолтын үеэр ӨМӨЗО-ы уртын дуучин Б.Цэцэгмаа “Монгол ардын дуу болон ӨМӨЗО-ы ардын дуу хоорондоо их адилхан. Гэхдээ зарим үг хэллэг, агуулга нь өөр байдаг. Өвөр Монголд найман аймаг бий. Халх, Барга, Захчин, Өөлд, Буриад зэрэг олон ястантай. Энэ ч утгаараа энэ олон ястны хэв шинж ардын дуунд нь шингэсэн байдаг юм. Тиймээс зарим талаараа ялгаатай. Гэхдээ л Ар болон Өрөв Монголчууд нэг ижил хэлтэй болохоор дууны хувьд хол зөрүүтэй зүйл байдаггүй. БНХАУ болон Монгол Улсын хоорондын эв найрамдалт харилцаа тогтсоны 70 жилийн ойн тохиол дээр “Миний Өвөр Монгол” хэмээх дууг Монголын “Uvertura” хамтлагтай хамтран нэгэн тайзан дээр дуулсандаа баяртай байна” гэлээ.

Хүндэтгэлийн тоглолтыг үзэж, сонирхохоор БНХАУ-ын элчин сайд, Монгол Улсын Гадаад хэргийн сайд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хятад хэлээр хичээллэдэг сургуулийн сурагчид хүрэлцэн ирсэн байлаа. Үзэгч Л.Оюунболд “Хоёр орны соёлыг урлагаар дамжуулан сурталчлан таниулж байгаад баяртай байна. Учир нь миний хүү Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд явдаг. Хэл сурахад тухайн орны соёл, зан заншлыг судлах хэрэг их гардаг. Мөн урлаг соёлоор нь дамжуулан хэлийг нь амархан сурч болдог юм. Энэ ч үүднээс өнөөдөр хүүхдээ дагуулан ирсэн байна. Тун сайхан тоглолт боллоо” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцав.

Өнөөдөр болсон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, /МҮОНРТ/ БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Монгол Одон Телевиз”-тэй хамтран зохион байгуулсан “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 16-ны өдөр МҮОНРТ болон “Монгол Одон Телевиз”-ээр үзэгч олонд хүрэх юм.

Дашрамд сонирхуулахад найрамдалт харилцаа тогтсоны ойг тохиолдуулсан арга хэмжээ Төр засгийн хэмжээнд уулзалт, хурал, зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал, хүмүүнлэгийн үйлс хэлбэрээр цааш үргэлжлэх болно.

Найруулагч:Б.Туяа
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:119869
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7