БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэхээр "Хятад анагаах ухааны соёл НҮБ-ын олон улсын ордонд” хэмээх үзэсгэлэн энэ сарын 24-ний өдөр НҮБ-ын Женев дэх ажиллах газрын Олон улсын ордонд нээлтээ хийв. Уг үзэсгэлэн нь Хятад анагаах ухааны соёлыг дэлхийд харуулахын дээр 70 жилийн турших Хятад улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн талд гаргасан асар их ололт амжилтыг харуулсан байна.
Хятад улсаас НҮБ-ын Женевийн албан газарт байнга суугаа бөгөөд Швейцарын бусад олон улсын зохион байгуулалтын төлөөлөгч Чэнь Шюй нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ: - Эрүүл мэнд хүн төрөлхтний нийгмийн хамтын хүсэл, НҮБ-ын тэргүүн зөвлөх сэдэв юм. Хэдэн мянган жилийн турш Хятад анагаах ухаан нь хүн төрөлхтний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд дэлхий нийтийн эв нэгдэлтэй хөгжилд чухал ач холбогдолтой юм гэжээ.
Нээлтийн ёслолд дэлхийн эрүүл мэндийн зохион байгуулалт, олон улсын нийгмийн баталгааны нийгэмлэг зэрэг олон улсын зохион байгуулалтын албан тушаалтан, Герман, Испани, Грек, Бразил, Пакистан, Этиоп, Мозамбик зэрэг улсын Женевт суугаа элчин болон дээд зэрэглэлийн гадаад харилцааны албан тушаалтнууд, Хятадын харьяат нар, бүх давхаргынхны нөхөрсөг төлөөлөл зэрэг 500 орчим хүн оролцлоо.
Энэ удаагийн үзэсгэлэн Хятад улсаас НҮБ-ын Женев дэх албан газар болон Швейцарын бусад олон улсын зохион байгуулалтын бүлгэм, Хятад улсын улсын Хятад эм эмнэлгийн удирдлагын товчоо, НҮБ-ын Женев дэх албан газраас хамтран зохион байгуулж, 10-р сарын 04-ний өдрийг хүртэл үргэлжлэх болно.