Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам 7-р сарын 23-нд 2026 оны эхний хагасын Хятадын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн статистик мэдээллийг нийтэллээ. Мэдээллээс харахад хөлөг онгоцны үйлдвэрлэлийн хэмжээ, шинэ захиалгын хэмжээ, бэлэн байгаа захиалга гэсэн гурван үндсэн үзүүлэлт бүгд түүхэн дээд түвшинд хүрч, дэлхийн зах зээл дэх тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна.
Энэ оны эхний хагаст Хятадын хөлөг онгоц үйлдвэрлэх хүчин чадлыг илэрхийлэх гол үзүүлэлт болох шинээр үйлдвэрлэсэн хөлөг онгоцны нийт даац 36.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 51.2 хувиар өсжээ.
Аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийн чухал үзүүлэлт болох бэлэн захиалгын хэмжээ 363.25 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 54.9 хувиар нэмэгдлээ.
Зах зээлийн өрсөлдөх чадварыг харуулах шинэ захиалгын хэмжээ 121.06 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 173.1 хувиар өссөн нь жилийн захиалгын түүхэн дээд хэмжээг давсан үзүүлэлт болоод байна.

































































