БНХАУ үүсэн байгуулагдсан өдөр буюу 10 дугаар сарын 01-ний өдөр болох цэргийн парадад Ардын чөлөөлөх армийн 15 мянга орчим албан хаагч, 160 орчим нисэх онгоц, 580 байлдааны техник оролцоно гэж БНХАУ-ын Цэргийн төв комиссын Цэргийн төв комиссын Жанжин штабын үйл ажиллагааны товчооны орлогч дарга Сай Жыюүн хэвлэлийн бага хурлаар мэдэгджээ.
Тэрээр хэлэхдээ: - 80 орчим минут үргэлжлэх цэргийн парад нь сүүлийн 70 жилд БНХАУ-ын батлан хамгаалах салбарт гарсан өөрчлөлт, хөгжил дэвшлийг харуулна гэжээ.
Үүний зэрэгцээ БНХАУ-д суугаа 97 орны 188 цэргийн атташег урьж, цэргийн парадыг үзүүлэхээр болсон хэмээн мэдээлэлд дурджээ.