Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвөр Монголын “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хэтийн төлөв

Өвөр Монголын “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хэтийн төлөв

Өвөр Монголын “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хөгжлийн хэтийн төлөв болон гол үүрэг чиглэл:

“15-р таван жилийн төлөвлөгөө” нь Хятад улс социалист орчин үеийн бүтээн байгуулалтын зорилтод хүрэх суурийг бэхжүүлэх чухал үе шат юм. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол таван гол зорилт тавьж, тогтвортой өсөлт, өндөр чанартай хөгжлийг ханган, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө хичээн ажиллах болно.

Өвөр Монгол орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог хурдтай бүрдүүлж, өндөр чанартай хөгжлийг бататгахын тулд уламжлалт салбаруудыг шинэчлэн сайжруулж, нүүрс, цахилгаан, ховор элемент, нүүрс химийн үйлдвэрлэлийг дэвшилтэт, нарийвчилсан түвшинд шилжүүлж, шинэ салбаруудыг хөгжүүлэн, шинэ эрчим хүч, шинэ материал, био анагаах ухаан, дижитал эдийн засгийг өргөжүүлж, мөн дижитал технологийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээтэй нягт нэгтгэн, бүх салбарт өндөр чанартай хөгжлөөр хангана.

Экологийн хамгаалалтыг бэхжүүлж, хойд бүсийн экологийн аюулгүй байдлын бэхэлгээг бататгана.

Өвөр Монгол орон хойд бүсийн экологийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд экологийн хамгаалал, бохир хийн ялгарал багатай ногоон хөгжлийг уялдуулан хэрэгжүүлж, баруун хойд, зүүн хойд, хойд нутгийн ойжуулалтын төслийн зургаа дахь үе шат, томоохон хүрээний газар нутгийн ойжуулалт, бэлчээр, ой, намгархаг газар, цөл зэрэг экосистемийн хамгаалалтыг гүнзгийрүүлж, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, бохирдлыг бууруулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эрчим хүчний бүтцийг сайжруулан, шинэ эрчим хүчийг хөгжүүлж, ногоон үйлдвэрлэл, эрчим хүчний үр ашигтай, нүүрстөрөгч бага хэрэглээг дэмжиж, ногоон, нүүрстөрөгч багатай үйлдвэрлэлийн цогцолборыг бүрдүүлэн, хот хөдөөгийн орчныг сайжруулж, хойд бүсийн ногоон хөгжлийг дэмжих болно.

Нээлттэй байдлаа улам эрчимжүүлж, хөгжлийн эрч хүчийг улам нэмэгдүүлнэ. Өвөр Монгол тогтолцооны шинжтэй нээлттэй байдлаар удирдамж болгон, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлаа гүнзгийрүүлж, хөгжлийн идэвх, боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Үүнд, бизнесийн орчныг сайжруулж, захиргааны үйлчилгээг үр ашигтай болгож, санхүү, татвар, эрчим хүчний тогтолцоог төгөлдөржүүлэх зэрэг “Удирдлагын үйл ажиллагааг оновчтой болгож, зохицуулалтыг шинэчлэн, шударга өрсөлдөөнийг дэмжих, үйлчилгээг үр ашигтай болгон, тав тухтай орчныг бүрдүүлэх” өөрчлөлтүүдийг гүнзгийрүүлэхэд анхааран ажиллана.

Мөн Өвөр Монгол гадаадад нээлттэй байдлаа тууштай өргөжүүлж, хойд бүсэд нээлттэй байлгах үүргээ гүйцэтгэн, Хятад улсын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулах, Хятад-Монгол-Орос эдийн засгийн коридорт идэвхтэй нэгдэж, Зүүн хойдын гурван муж, Бээжин-Тяньжинь-Хэбэй, Хөх Мөрний гурвалжин хойгийн бүс зэрэг газартай бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, Бээжин- Өвөр Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхийг зорин ажиллана.

Найруулагч:Б.САРУУЛ
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:47
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7