
Хятадын уламжлалт өргөн хормойтой банзал өмссөн урт шаргал үстэй Саша Шаньши мужийн Шяньян хотын эртний гатлаганы музейгээр аялсан нь олны анхаарлыг татав. Саша Казахстаны Тараз хотоос ирсэн жуулчин. Түүний харц тод гурван өнгийн ганц бөхтэй тэмээ хөтөлсөн Тан гүрний вааран баримал дээр тусав.Саша үзэсгэлэнгийн тавцанг ширтэн:
- Энэ бол өөр өөр соёл иргэншлийн хоорондох солилцооны бодит нотолгоо мөн. Өнөөдөр бид хоёр улсын хороонд зөвхөн бараа бүтээгдэхүүн тээвэрлэх төдийгүй нэн ч соёлын солилцоог бэхжүүлэн, нөхөрлөлийг бататгах ёстой гэж хэлэв. Хятад, Казахстаны хооронд визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш жуулчдын тоо тасралгүй нэмэгдэж байна. Сашаг багтаасан Казахстаны жуулчид "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд харилцан аялж суралцах, соёлын солилцоо тогтоож буй юм.
Жуулчид Хятадын түүхийг илүү гүнзгий ойлгоход нь туслах зорилгоор Шяньян хотын эртний гатлаганы музей нь "Шяо Ду" нэртэй робот хөтчийг ажиллуулжээ.
Үзэсгэлэнгийн танхимд "Шяо Ду" зочидтой тод дуугаар харилцаж: "Та бүхэн сайн байцгаана уу, Шяньян нуурын үзэсгэлэнт эрэгт тавтай морилно уу" гэж хэлэв. Шяньян хотын эртний гатлаганы музейн мэдээллийн технологийн хэлтсийн захирал Жан Яньфэн:
-Зочдод тайлбар хэрэгтэй, робот давтагдах ажлуудыг гүйцэтгэж чаддаг, музейгээр нааш цааш аялахад нь тохиромжтой гэв. "Шяо Ду" нь санах ой, суралцах чадвартай бөгөөд харилцан яриа, зааварчилгаа, мультимедиа дэлгэцээр дамжуулан гүнзгий танилцуулах чадвартай гэжээ.
Жан Яньфэний баг өдгөө гадаадын жуулчдын Хятадын түүхийг ойлгоход туслахын тулд "дижитал", "VR" зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна. Инновацын эцсийн зорилт нь үзэгчдэд ойлгуулах, цаашид тэдний сэтгэлийг хөдөлгөх стандартад хүрэх ёстой гэж Жан Яньфэн хэлэв. Тэрээр музейд технологи нь соёлыг илүү сэтгэл хөдөлгөм илэрхийлж чадна гэж найдаж байна гэлээ.





























































