Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Берлингийн амьтны хүрээлэн 6-р сард хулсны баавгайтай болно

Хятадын зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Германы Берлин хотын амьтны хүрээлэн хамтран 2017 оны 4-р сарын 28-нд хулсны баавгай хамгаалах судалгааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

 

       Гэрээний дагуу Берлин хотын амьтны хүрээлэн 6-р сард Хятадын Чэндү хотын хулсны баавгайг үржүүлэх судалгааны төвийн хоёр хулсны баавгайг хүлээн авна. ХОУР-гоос Германд суугаа сурвалжлагч Шү Дөгийн ирүүлсэн мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

28-нд Берлин хотын амьтны хүрээлэнгийн захирал Андреас Найрием, Хятадын зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгч Сы Пин нар тус гэрээг үзэглэсэн юм. БНХАУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайд Ши Миндэ тус арга хэмжээнд оролцон үг хэлэв. Тэрээр Хятадын хулсны баавгай нь энх тайван, найрамдлыг бэлгэдэж байдаг болохоор дэлхийн ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж байдаг. Цаашид Хятад, Герман харилцан хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хулсны баавгайн судалгааг гүнзгийрүүлж, хулсны баавгайн эрүүл мэндэд анхаарал хандуулж ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд цааш нь хэлэхдээ:

 - Хулсны баавгай нь найрамдлын элч юм. Берлин хот хулсны баавгайтай болсон гэдэг нь Хятад, Герман хоёр орны хоорондын нягт харилцааг харуулж байна. Хулсны баавгайг Германд авчрах үйл хэрэгт оролцсон Хятад, Германы хүчин чармайлтыг үнэлэх ёстой. Андреас Найрием захирал Бээжин болон Хулсны баавгайг үржүүлэх хоёр баазад олон удаа очиж ажиллаж байсан. Мөн Бээжин, Чэндүгийн ажилтнуудад баярласнаа илэрхийлж байна. Хятад, Герман хоёр тал хамтран ажиллаж байж, энэхүү төслийг урагштай явуулж чадна. Мөн хоёр тал хамтдаа хүчин чармайлт гаргаж байж хулсны баавгайг эрүүл саруул өсгөж чадна.

 Хоёр хулсны баавгай Берлин хотын иргэн болох гэж буйд их баяртай байна. Бид хоёр хулсны баавгайг хүлээн авахын тулд амьтны хүрээлэндээ тэдэнд тусгайлан тааламжтай орд барьсан. Ордны гадна хятад маягийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон бас бус олон ажлууд хийгдэж байна гэж Берлингийн амьтны хүрээлэнгийн захирал Андреас Найрием ярьж байлаа.

"Хулсны баавгай ер нь их зөөлөн хөдөлгөөнтэй амьтан бөгөөд тэдний идэш тэжээл нь хулс юм. Тэднийг нутагтаа сайхан амьдруулахын тулд Хятад улсаас хулсны баавгайн хоёр мэргэжилтэн ирж хэдэн долоо хоног хамт байх болно. Өнөөдөр гарын үсэг зурсан гэрээ нь Берлин хотын амьтны хүрээлэнгийн хувьд чухал алхам байлаа. Гарын үсэг зурж байж бид хулсны баавгайг хилээр нэвтрүүлэх, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх ажил саадгүй эхлэх болно."

2007 оноос хойш Хятад улс хулсны баавгайг үнэ төлбөргүй хүргэхээ больсон. Берлингийн амьтны хүрээлэн хоёр хулсны баавгайг 15 жилийн хугацаатайгаар түрээслэх бөгөөд нэг жилийн түрээс нь нэг сая ам.доллар байх юм. Хятадын хулсны баавгайг хамгаалах сан түрээсний мөнгийг хулсны баавгайг хамгаалах, судалгааны ажилд зарцуулах юм байна. Хятадын зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгч Сы Пин:

- Хятад улс одоо гадаадын 14 улс, 19 байгууллага нэгжтэй хулсны баавгайтай холбоотой асуудлаар хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. Харин энэ удаад Берлингийн амьтны хүрээлэнтэй хамтран ажиллаж буйдаа баяртай байна. Берлингийн амьтны хүрээлэн нь дэлхийд алдартай бөгөөд тэд менежмент, холбогдох шинжлэх ухааны судалгаа, амьтан үржүүлэх, олон нийтэд боловсрол хүртээх зэрэг тал дээр дэлхийд тэргүүлдэг. Ялангуяа, энд хулсны баавгай тэжээж байсан туршлагатай, өөрийн гэсэн мэргэжлийн багтай байдаг нь хоёр талын хамтын ажиллагаанд ихээхэн итгэл найдвар өгч байна гэж ярьлаа.

Берлингийн амьтны хүрээлэнгээс өгсөн мэдээллээс 1980 онд Хятадын Засгийн газар ХБНГУ-д "Баобао", "Тяньтянь" гэсэн хоёр хулсны баавгайг төрийн бэлэг болгон хүргэж байсан гэдгийг мэдэж болох юм. Хоёр хулсны баавгайн эм нь 1984 онд үхэж, "Баобао" гэх эр баавгай нь ганцаар үлдэж байжээ. 1995 онд Хятадаас "Яньянь" хэмээх эм баавгайг Берлингийн амьтны хүрээлэнд авчирсан ч 2007 он хүртэл амьтны хүрээлэнгээс олон удаа үржилд оруулах арга хэмжээ авсан ч үр төл гаргаагүй үхсэн байна. Дэлхийд хамгийн урт насалсан хулсны баавгай болох 34 настай "Баобао" 2012 онд үхсэн байна. Түүнээс хойш Берлингийн амьтны хүрээлэн, тэрчлэн Герман даяар хулсны баавгайн бараа харагдахгүй болжээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Хятадын Олон Улсын Радио
Мэдээ үзсэн:1096
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7