Дарга Ши Жиньпиний “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын нээлтийн үг

Хамтын ажиллагааны шинэ гарааг нээж хөгжлийн шинэ хөдөлгөх хүчнийг хайя

Эрхэм хүндэт Улсын тэргүүнүүд, Засгийн газрын удирдлагууд, НҮБ-ынхан танаа:

Та бүхний Янь Чи нуурын хөвөөнд хүрэлцэн ирж “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож олон улсын хамтын ажиллагааг дэмжих хамтдаа ашиг хүртэх хөгжилд хүрэх бодлого зохицуулалтыг зөвшилцөх болсонд баярлаж байгаагаа илэрхийлье.

“Нэг бүс нэг зам” нь миний 2013 онд дурдсан санаачилга. Түүний гол агуулгад дэд бүтцийн цогцлох ба холбогдон нэвтрэх талыг ахиулж, олон улсын стратеги бодлогыг уялдуулж бодит хамтын ажлыг гүнзгийрүүлэн хамтын хөгжил дэвшлийг биелүүлэх явдал болно.

Энэхүү санаачилга миний дэлхийн байдлын тухай ажиглалт ба бодлоос ирэлтэй. Одоогийн дэлхий ертөнц их хөгжил хувьслын зохицуулалтад оршиж байна. Шинэ ээлжийн технологи ба аж үйлдвэрийн хувьсгал эхлэн бий болж олон улсын ашиг сонирхолд холбогдож энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ашиг хүртэх нь цаг үеийн урсгал болж байна. Үүний зэрэгцээ дэлхийн хөгжлийн явцад гарсан зөрчил урд хугацаагаар байсаар байгаа бөгөөд найдвартай шийдэгдээгүй. Дэлхийн эдийн засгийн суурь бэх бусаас шалтгаалж бизнес хөрөнгө оруулалт буурч эдийн засгийн даяарчлалд унаж хөгжил тэнцвэрээ алдав. Дайн дажин, зөрчил мөргөлдөөн, терроризм, дүрвэгч иргэдийн нүүдэл их хэмжээнд шилжиж байгаа зэрэг асуудал нь дэлхийн эдийн засагт илэрхий нөлөөлж байна.

Өрсөлдөөний эсрэг олон улс аргацаах бодлого хэрэгжүүлсний зэрэгцээ маш олон стратеги бодлого ба хамтын ажиллагааны санаачилга дурджээ. Олон улсын түншлэлийн харилцаа дэлхийн өрсөлдөөнд тулгарч буй өнөөдөр ганц нэг улсын хүчин зүтгэлд асуудал шийдэгдэх боломжгүй. Зөвхөн олон улсын бодлого зохицуулалтыг холбож дэлхийн их хүрээнд эдийн засгийн чухал хүчин зүйл ба хөгжлийн нөөцийг зохицуулбал хамтын хүчин зүтгэл болох улмаас дэлхийн энх тайван аюулгүй байдал ба хамтын хөгжлийг дэмжиж чадна.

“Нэг бүс нэг зам” санаачилга түүхэнд үндэслэсэн, мөн ирээдүйд чиглэсэн байдаг. Торгоны замд үе үеийн хүмүүсийн сайн сайхан мөрөөдөл шингэж байна. Энэ нь Ази Европын хуурай газрын олон улс хооронд холбон нэвтрэхийг дэмжиж дорно өрнийн соёлын солилцоо урагшлуулж, хүн төрөлхтний соёл иргэншилтэй хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр үзүүлжээ. Бид эртний торгоны замаас ухаан бодол эрч хүч чадал олж, найрсаг хамтын ажил, нээлттэй байх, харилцан суралцаж харилцан санаа авах, харилцан ашигтай хамтын ашиг сонирхолд хүрэх торгоны замын уриагаар хамтын алжаа гүнзгийрүүлж гэгээн ирээдүйн зүг хамтдаа хүчин зүтгэе.

“Нэг бүс нэг зам” санаачилга Хятад улсаас үүссэн хэдий ч дэлхийнх. “Нэг бүс нэг зам” санаачилга нь өөр орон бүс, өөр хөгжлийн шат үе, өөр соёл иргэншлийг алгасаж байна. Энэ нь нээлттэй уужуу хамтын ажлын индэр бөгөөд олон орны хамтран байгуулсан дэлхийн хамтын бүтээгдэхүүн мөн. Ази Европын хуурай газраар гол болгож, зориг нэг зорилт ижил найз нөхдөд үүдээ нээнэ. Ямар ч улс орныг гадуурхахгүй, ямар нэг улс орон зүг чиглэхгүй юм.

“Нэг бүс нэг зам” санаачилгын олон улсын хамтын ажиллагааны бүдүүвч загварт олон улс хамтдаа зөвшилцөх, хамтдаа байгуулж хамтран ашиглах зарчмыг баримталж, дэлхийн эдийн засагт тулгарч байгаа өрсөлдөөнийг хамтран аргацааж, хөгжлийн шинэ боломжийг нээж хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг хайж орон зайг тэлж давуу талаа харилцан нөхөж харилцан ашиг хүртээж, хүн төрөлхтний хамтын хувь заяаны чиглэл тийш урагшилъя. Энэ нь миний энэхүү санаачилгыг дурдсан уг санаа болно. Мөн санаачилгаар дамжуулан биелүүлэх хамгийн том зорилт болно.

Энэхүү санаачилгыг дурдсаны дараа дэлхийн олон улс халуун дотноор хүлээн авч тусламж үзүүлсэнд баярлаж байгаагаа илэрхийлье. Дэлхийн 100 гаруй улс ба НҮБ оролцож хамтын ажиллагааны төслийг эхлүүлээд байгаа ба зарим нэгийг хэрэгжүүлсэн байна. Дэд бүтцийн сүлжээг бүрдүүлж, зам дагуух аж үйлдвэрийн хамтын ажил болсон юм. Мөн олон улсын бодлого зохицуулалт сайжирч иргэд бодит ашиг хүртэж хоорондын зай улам ойр болжээ.

Энэхүү үндсэн дээр Хятад улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан зорилго нь хамтын ажиллагааны бодлогыг хамтдаа товлож, хамтын ажиллагааны индрийг хамтран байгуулж хамтын ажиллагааны үр дүнг хамтран эдлэхийн тулд “Нэг бүс нэг зам” санаачилгаар олон улсын иргэдэд буян хийхийн тулд юм.

Өчигдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын удирдагч, НҮБ-ын удирдлага, албан байгууллага, үйлдвэр, эрдэм шинжилгээний зэрэг олон салбарын зочид төлөөлөгчид маш олон үзэл бодол, саналыг дурдаж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ уулзалтаар дамжин хамтын ойлголцолд хүрч “Нэг бүс нэг зам” санаачилгын чиглэлийг тодорхойлон ирээдүйг зорих болтугай. Хурал хэд хэдэн үр дүнд хүрэхийг хүсэж байна.

Нэгт. Харилцан ашигтай хамтран ашиг хүртэх, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно. Халиун галуу салхи бороог сөрж, алс хол нисэж чаддаг шалтгаан нь ханилан хамжиж харилцан дэмжиж туслахад байдаг. Энэ нь бидний хамтран ажиллаж өрсөлдөөнийг аргацааж сайн хөгжилд хүрэх ёсыг харуулсан.

Бид хамтран зөвшилцөх, хамтран цогцлох, хамтран эдлэхийг баримталж, бодлого, тоног төхөөрөмжийн холбоо, арилжааны саадгүй нэвтрэлт, мөнгөн гүйлгээ, иргэд хоорондын ойлголцлыг дээшлүүлэхээр хичээнэ. Нээлтийн хугацаанд хамтран ажиллахыг баримталж, ашиг хүртэх, орон бүс хуваахгүй, өндөр босго гаргахгүй, гадуурхах зохицуулалт хийхгүй, хамгаалах үзлийг эсэргүүцнэ.

“Нэг бүс нэг зам” санаачилга энх тайван орчин нөхцөл шаардана. Олон улс хамтын ажиллагаагаа чангатгаж, хэлэлцээрээр зөрчлийг шийдэж, бүс нутгийг тайван байлгана.

Хоёр. Бодлого зохицуулалтыг нягтруулж, хөгжлийн стратегийн бодлогоо уялдуулна. Бодлого зохицуулалтыг чангатгаж, хөрш оронтойгоо дайсагнахгүй байх нь олон улсын эдийн засгийн хямралыг аргацаах чухал туршлага, мөн дэлхийн эдийн засгийн хөгжлийн шаардлага. Хамтдаа тухайн улсын байдалдаа тулгуурлан стратегийн бодлого тогтоож болно. Өөр өөрийн онцлог байж болно. Олон холбох салбар байгаа учраас харилцан нөхөж, харилцан ахиулах боломжтой.

Бид энэ бүхэнд суурилан бодлогыг зохицуулан золгуулах загварыг байгуулж, харилцан суралцан харилцан санаа авч, хамтран ажиллаж төсөл тогтоож, хамтран арга хэмжээ зохион байгуулж байгаад төслийн ажлыг холбож ашиг хүртье. Бид “Нэг бүс нэг зам” санаачилгын хамтын ажиллагааг НҮБ-ын 2030 оны товлох асуудал, Их 20-ийн хурлын үр дүнд холбоно. Ази тив номхон далайн орны эдийн засгийн зохион байгуулалт, зүүн өмнөд Азийн улсуудын холбоо, Африк тивийн улсуудын холбоо, Европ Ази тивийн аж ахуйн холбоо, Европ тивийн холбоо, Латин Америк ба Карибын тэнгисийн хөгжлийн төсөлтэй холбож, холбогдсон улсын дурдсан хөгжлийн төслийг зохицуулна. “Нэг дээр нэгийг нэмбэл хоёроос их” болох үр дүнг бий болгоё.

Гурав. Төслөөр хөдөлгөх хүч болгон түшиглэн, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Замыг бол явж байж гаргана. Ажил хэргийг хийж байж бүтээсэн. Сайн сайхан төлөвлөгөөг бодит явдал болгон өөрчлөхөд баттай арга хэмжээ байх ёстой.

Дэд бүтэц холбогдох салбарт төмөр зам, автозам зэрэг хуурай газар дээрх зам тээврийн бүтээн байгуулалтыг ахиулж, далай дээрх гармын бүтээн байгуулалтыг түргэтгэж, шатахуун, газ хоолой, цахилгаан дамжуулах, мэдээлэл холбооны сүлжээг бүрдүүлнэ.

Бодит эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эдийн засгийн коридорыг дэмжиж эдийн засаг бизнес, хамтын ажиллагааны хүрээлэн бүсийг сайн хийж, хөрөнгө оруулалтыг нэмж үйлдвэрийг төвлөрүүлэн ажлаар хангах шинийг санаачлах замаар замная.

Бизнес ба хөрөнгө оруулалтыг чөлөөт хялбар байлгах талд чөлөөт арилжааны орон бүсийг байгуулж, дүрэм ба стандарт системийг багтаахыг чангатгаж, худалдааны орчин нөхцөлийн баталгааг хангаж, холбон нэвтрэх идэвхтэй үйл хэргийг бүрэн гүйцэд харуулъя.

Эдийн засгийн хамтын ажиллагааны талд хөрөнгө хуримтлуулах арга замаа өргөтгөн тэлж, хэлбэрээ шинэчлэн хөрөнгө хуримтлуулах өөрийн өртөө буруулан хөрөнгө хуримтлуулах төслөөр нэвтрүүлье.

Иргэд хоорондын ойлголцол нь “Нэг бүс нэг зам” санаачилгын олон улсын хамтын ажиллагааны чухал агуулга. Бид соёл иргэншлийн хүрээн дэх солилцоо хамтын ажиллагааг гүнзгий өрнүүлэн уужуу хамтран ажиллаж суурийг бататган ард түмний “Нэг бүс нэг зам” санаачилгын гол хүч ба ашиг хүртэгч болгоё.

Эрхэм хүндэт хамт олон оо!

Янь Ши нуур бол түүх хүүрнэсэн орон. Үзэл бодлыг сэрээсэн орон. Хамтын ажиллагааны аяныг нээх орон. Ихэнх хүмүүс “Нэг бүс нэг зам” санаачилга бол дүүлэн нисэх хос далавч гэж зүйрлэсэн байдаг. Бид Янь Ши нуураар шинэ гараа болгож, хос жигүүрээ дэлгэн, уудам хөх тэнгэрийн зүг хамтдаа дүүлэн нисэж, энх тайван, хөгжил дэвшил, хамтын ажиллагаа, хамтын ашиг хүртэх ирээдүйн зүг дүүлэн нисэцгээе!

Баярлалаа.

Найруулагч:Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж:Өвөр Монгол Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:84
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой