Эрээн боомтын хяналт шалгалтын газар шуурхай ажиллаж байна

Эрээн боомтын хяналт шалгалтын газар шуурхай ажиллаж, “Хятад-Европ чиглэлийн галт тэрэг” цаг алдахгүй хил нэвтэрч байна.

Галт тэрэгний хяналт шалгалт нь дуусаж хөдлөх зөвшөөрөл аван Жэньжүөгөөс хөдөлсөн Хятад-Европ чиглэлийн галт тэрэг Эрээн хотын төмөр замын боомтын барааны хяналт шалгалтын газарт  5 дугаар сарын 13-ны өдөр хүрч, 10 минут ч болохгүй гаалийн хяналт шалгалтын ажил дуусаж, галт тэрэг шүглийн дуугаар Германы Хамбург хотыг зорилоо.

Эрээн хот нь Хятад-Европ чиглэлийн галт тэрэг өнгөрөх цорын ганц боомт бөгөөд Хятадын “Нэг бүс нэг зам" болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа юм. 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 17:00 цагт Жэньжүө-Европ чиглэлийн галт тэрэг анх Эрээн хотын боомтоор дамжин Германы Хамбург хотруу аялж эхэлснээс хойш одоог болтол  Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний шугамыг 7-г нэвтрүүлж, Ази Европын 7 улс болон бүс нутгийг хамарсан байна. Хятад-Европ чиглэлийн галт тэргийг хилээр хурдан гаргах үүднээс Өвөр Монголын  хилийн хамгаалалтын цагдаагийн ерөнхий газрын Эрээн хилийн хамгаалалтын хяналт шалгалтын салбарууд төмөр зам, гааль зэрэг байгууллага нэгжүүдтэй хамтарч ажиллах холбоогоо чангатгаж, 24 цагт цагийн турш хяналт шалгалтыг гүйцэтгэж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний ачаа барааны хяналт шалгалтын цагийг багасгаж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэг аюулгүй гаалиар нэвтрэх ажлыг баталсан байна.

Тоо бүртгэлд 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр болтол Өвөр Монголын Эрээн хотын боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг энэ жил 108 удаа өнгөрч, өнгөрсөн жилийн мөн үеэс давж, түүхэнд хамгийн шинэ амжилтыг гаргасан байна.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Эрээн хотын сонин
Мэдээ үзсэн:45
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой