Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Гаалийн хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээ

Чан Чүнь хотын гаалийн газраас мэдэгдснээр 5 дугаар сарын 1-нээс эхлэн Зүүн хойд бүс нутгийн гаалийн хянан шалгах нэгдсэн цогц арга хэмжээг албан ёсоор хэрэгжүүлэхээр боллоо.

      Да Лянь, Шэнь Ян, Чан Чүнь, Харбин, Хөххот, Манжуур зэрэг 6 хотын Гаалийн газрыг нэгдсэн цогц хэлбэрт оруулна. Энэ нь Зүүн хойд бүс нутгийн эдийн засгийн хөгжил ба “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлогын хэрэгжилтийг дэмжих ажил болно. 5 дугаар сарын 1-нээс эхлэн аж ахуйн нэгж нь өөрийн хэрэгцээний дагуу хянаж шалгах арга хэлбэрийг сонгох эрхтэй болж байгаа юм. Хяналт шалгалтын үед бараа тээвэрлэлтийн бодит байдлаас шалтгаалан боомт ба гаалийн хянан шалгуулах газрыг сонгох боломжтой.

Түүнчлэн “Нэг удаа бүртгүүлээд олон өөр гаалийн газарт мэдүүлж” болох юм байна. Бүс нутгийн гадна талд гаальд бүртгүүлэх аж ахуйн нэгж нь бүс нутгийн хүрээнд салбар гаргаж, Гаалийн газарт мэдүүлж болно. Чан Чүнь хотын Гаалийн газрын орлогч дарга Ү Жишюү: - Шинэчлэлт, өөрчлөлтийн дараа оруулж гаргах аж ахуйн нэгжийн хянан шалгах бичиг баримт бүртгүүлэх ажлыг хялбарчилжээ. Аж ахуйн нэгж нь татвар хураамж, бараа тээвэрлэлтийн хяналт шалгалтын мэдүүлгээ гаалийн газарт бүртгүүлж болно. Мөн аль нэгэн гаалийн газарт баримт бүртгүүлэхэд ч адилхан нөхцөлийг биелүүлэх боломжтой. Гаалиар хянаж шалгах нэгдсэн цогц арга хэлбэр нь оруулж, гаргах аж ахуйн нэгжид таатай нөхцөл бүрдүүлээд байна. Да Лянь гармаас Чан Чүнь хотод хүрэх бараа тээвэрлэлтэд гаалийн хяналт шалгалтын нэгдсэн цогц хэлбэр бүхий арга хэмжээг хэрэгжүүлснээр бараа тээврийн өртөг нь 20-30 хувиар буурсан ба цаг хугацааны хувьд ч 12-24 цагаар хэмнэсэн байна.

Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:2718
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7