
ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг танилцуулж, Хятад улсын онцлогтой социалист соёлын хөгжлийг ахиулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 ойг тэмдэглэх, "Тал нутгийн соёлыг цэцэглүүлж, сонгодог урлагийг таниулж, соёлын хөгжлийг ахиулан, нийгмийн эв нэгдлийг дэмжих" уран дор зохион байгуулагдаж буй “Хятадын мөрөөдөл · Урлаг шингэсэн тал нутаг хятад зураг, тосон зургийн үзэсгэлэн-2017” арван нэгдүгээр сарын 3-ны өдрийн үдээс хойш Хөххотод нээлтээ хийсэн байна.
Үзэсгэлэнг Хятадын уран зурагчдын холбоо, Хятадын Уран зохиол урлагийн сан, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Суртал Ухуулах хэлтэс, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Соёлын Танхим, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Утга Урлагийн Холбоо санаачлан зохион байгуулж, Цаг Эриний Уран Бичлэг Уран Зургийн Сэтгүүл, Өвөр Монголын Цаг Эриний Уран Бичлэг Уран Зургийн хүрээлэн хариуцан зохион байгуулжээ.


“Хятадын мөрөөдөл · Урлаг шингэсэн тал нутаг хятад зураг, тосон зургийн үзэсгэлэн-2017” арга хэмжээ нь энэ оны гуравдугаар сараас эхлэн уран бүтээлийг бүртгэж, нийт 5135 бүтээл бүртгэгдсэн бол энэ удаагийн Хөххот дахь үзэсгэлэнд 200 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлэх аж. Үзэсгэлэнгээр дамжуулан уран зургийн хэлбэрээр үндэстнүүдийн ард түмний эв нэгдэл, өөдлөн дэвших, цаг үетэй зэрэгцэн урагшлах, шинийг санаачлах зэрэг дүр төрхийг үзүүлэх болно. Тус үзэсгэлэн Өвөр Монголын Хөлөнбуйр хот, Баяннуур хотод дэлгэгдэж байсан бөгөөд Хөххот гурав дахь өртөө нь болно. Үзэсгэлэн энэ сарын 10-ны өдрийг болтол үргэлжилнэ.



































































