Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Цэхээ боомтын бизнесмэн малчин

Намрын сүүл сард бид Цэхээ боомтыг зорин хүрэхэд хил дагаж байрласан энэхүү жижигхэн хот хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Хачин чулуу, хоолны газар, зочид буудал зэрэг олон төрлийн үйлчилгээний газар бүхий дөрвөн давхар барилгууд жигдрэн байсан нь “Цэхээ боомтын Баян Найр Хятад, Монгол залуусын соёлын аж ахуйн хүрээлэн”-гийн захирал Сүмбэр гэгч хүн биднийг хүлээн авсан юм.

2015 онд Сүмбэр энэхүү хүрээлэнг байгуулж эхэлсэн. Энэ онд бүх ажлаа дуусгаж, албан ёсоор ашиглалтад оруулсан аж.

- Нутаг орондоо нэг юм хийж бүтээе гэж олон жил бодож явсан. Цэхээ боомтын аялал жуулчлалын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд хөгжил сайтай байхыг хараад энд ирж үйл ажиллагаа эрхлэхээр шийдэн 40 сая юаниар санхүүжүүлж, энэхүү хүрээлэнг байгуулсан юм. Хүрээлэн маань жуулчдад дөхөм үзүүлэхээр барахгүй нутгийн иргэдийг ажлын орон байраар хангаж байна. Одоогийн байдлаар 100 гаруй байнгын бизнес эрхлэгчидтэй. Нутгийн иргэдээс гадна Ляонин, Гирин, Хармөрөн, Хэнань, Аньхуй зэрэг муж орны бизнес эрхлэгчид ч гэсэн энд ирж бизнес эрхэлж байгаа гэж Сүмбэр бидэнд танилцууллаа. Шувуу хэдий өндөр нисэвч сүүдэр нь газартаа гэдэгчлэн 2014 онд Сүмбэр нутаг орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах алтан боломжийг атган Алшаа нутагтаа буцаж, шинэ үйлсийн аянаа ийнхүү Цэхээ боомтоос эхлүүлсэн байна.

Хөххотод бизнес эрхэлж байсан тэрээр Цэхээ боомтод ирсний дараа Өвөр Монголын Рэнь Бао хувьцаат компанийг үүсгэн байгуулж, 10 гаруй жил хуримтлуулсан хөрөнгө мөнгөөрөө “Цэхээ боомтын Баян Найр Хятад, Монгол залуусын соёлын аж ахуйн хүрээлэн”-г ажиллуулах болсон нь энэ юм байна. Нийтдээ 20 мянган м2 талбай бүхий энэхүү хүрээлэнд худалдааны төв, зочид буудал, хоолны газар, баар цэнгүүн зэрэг олон төрлийн үйлчилгээний газар ажиллуулж байдаг. Улмаар 600 гаруй иргэдийг ажлын орон байраар хангасан байна. Тус хүрээлэнгийн ашиглалтад орсон нь Хятад, Монголын залуучуудын соёлын солилцоо, боомтын эдийн засгийн хөгжил, Хятад, Монголын хил хязгаар орны залуу малчин, тариачдын үйл ажиллагааг бүтээхэд үлгэр дууриалын үйл хэргийг үзүүлсэн байна.

Цэхээ боомтын Баян Найр Хятад, Монгол залуусын соёлын аж ахуйн хүрээлэн нь одоогоор соёл, түүхийн музейг сонирхох, тогтмол бус хугацаанд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зохиох, Хятад, Монголын соёл урлагийн үдэшлэг зохион байгуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Онцлон дурдахад, тус компани өнгөрсөн жилд хоёр сая гаруй юаний хөрөнгө оруулж, Хятад, Монголын анхдугаар удаагийн залуучуудын соёлын наадмыг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ онд хоёр дахь удаа зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм байна. Энэ тухай Сүмбэр:

- Наадмын хүрээнд нээлтийн ёслол, Цэхээ боомтын соёлын наадам, Монгол Улсын оддын дуу хөгжмийн наадам, Монгол Улсын Өмнөговь аймаг, Баянхангай аймаг, Өвөрхангай, Архангай зэрэг дөрвөн аймгийн урлагийн бүлгэмийн оролцоотой урлагийн үзүүлбэр зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Бидний зохион байгуулсан арга хэмжээ Цэхээ боомтын соёлын амьдралыг баяжуулж, хоёр улсын соёлын солилцоог түлхүү ахиулахад хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэж байна гэж бодлоо ярьсан юм. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн:

- Тус арга хэмжээг нийт таван удаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүрээлэнгийн ойрын хугацааны төлөвлөгөөний хувьд Олон улсын худалдааны хот, том хэмжээний монгол ресторан ажиллуулахаар чармайж байна гэж хэллээ.

35 настай Сүмбэр Алшаа Зүүн хошууны Эрххашаа сумын уугуул. Ядуу гэр бүлд төрж өссөн тэрээр хэдийгээр сайн сурдаг хүүхэд байсан ч гэсэн амьдралын эрхээр ахлах сургуулийн босгыг алхах нөхцөл боломж олдсонгүй. Ядуу айлын хүүхэд эрт ухаардаг жамаар Сүмбэр анх дунд сургуулиа төгсөөд хөлсний ажил хийхээр Хөххотод хөл тавьжээ. Тэрээр анх борлуулагч хийж явсан бол тун удалгүй бизнес эрхлэгч олон хүний итгэлийг олж, улмаар өөрөө бизнес эрхлэх санаа төрсөн байна.

2003 онд Сүмбэр Хөххотод “Хөххотын Рэнь Бао Шюань хачин чулуу сувд эрдэнийн дэлгүүр”-ийг ажиллуулсан байна. 2010 онд Сүмбэр “Хөххотын Юй Чюань дүүргийн хачин чулуу, сувд эрдэнийн соёлын үзэсгэлэн болон Юй Чюань дүүргийн хачин чулууны соёлын өгүүллийн тавцан”-г анх удаа зохион байгуулж байсан бол энэ онд уг арга хэмжээний 6 дахь ээлжийг мөн амжилттай зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь Хөххотын Юй Чюань дүүргийн нэр нөлөө ихтэй соёлын нэрийн хуудас болж чадсан байна. 2013 онд Сүмбэр мөн өөр нэгэнтэй хамтран 2 га талбай бүхий “Өвөр Монголын Хөх Нутаг үндэстний соёлын үзэсгэлэнгийн төв”-ийг Хөххотын Юй Чюань дүүрэгт байгуулжээ. Тус төв нь үндэстний соёл, нутгийн гаралтын үзэсгэлэн, үндэстний уламжлалт хоол хүнсийг борлуулах зэргийг хамарсан том хэлбэрийн ерөнхийлсөн үндэстний соёлын зах бөгөөд Хөххотын Юй Чюань дүүргийн соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх үлгэр жишээ аж ахуйн нэгж болсон байна.

Сүмбэр бол Өвөр Монголын хөдөө орон нутгийн иргэдийг баяжуулсан малчин дагуулагч, Алшаа аймгийн бизнес эрхлэгчдийн Хятад улсын онцлогтой социализмын аж ахуйн шилдэг бүтээн байгуулагч юм. Түүний үүсгэн байгуулсан Өвөр Монголын Рэнь Бао компани хоёр жил дараалан “Цэхээ боомтын бүтээн байгуулалтыг дэмжих шилдэг аж ахуйн нэгж”-ийн яруу алдрыг хүртсэн бол энэхүү ололт амжилт нь түүнд хязгааргүй их баяр бахдал, илүү холын хүсэл зорилтыг олгосон байлаа.

Зохиогч:УРТНАСТ, АЛТАН-УУЛ, НОМИН
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:2549
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7