Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Уран зургаар урам хайрласан алс холын найзууддаа баярлалаа

Уран зургаар урам хайрласан алс холын найзууддаа баярлалаа

Дэлхийн улс орнууд уул ус, хил дамнан амьдарч байгаа ч иргэд хоорондын сэтгэл зүх үргэлж холбоотой байдаг. Сүүлийн өдрүүдэд Хятад улсад “COVID-19”-ийн халдвар дэгдэж, маш хүнд хэцүү байдалд орлоо.

Маш олон улс орны ард иргэд Хятад улс “COVID-19”-ийн халдвартай тэмцэж байгааг анхааралдаа авч, мөнгө төгрөг, эд материалаар өөр өөрийн боломжийн хэмжээнд Хятад улсад дэмжлэг туслалцаа үзүүлсэн билээ. Харин Панам улсын 5 настай Матео Валензуэла, Колумб улсын 11 настай охин Анна София, Мексик улсын 7 настай охин Шанти Иц, Бразил охин Мэйлнь Вэнди нар өөр өөрийн гар зургийн бүтээлээрээ Хятад улсын найзууддаа саад бэрхшээлийг даван туулах дэм хайрлаж, алс холоос урам зориг амжилт хүссэн байна.   

Таван настай Матео Валензуэла Панам улсын нийслэл Панам хотоос уран бүтээлээрээ Хятад улсыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Хятад улсад урам хайрлая” хэмээн бичжээ.

Арван нэгэн настай Анна София охин Колумбын нийслэл Богота хотоос уран бүтээлээрээ Хятад улсыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Хятад улсад тулгарч буй энэ хүнд хэцүү үед Колумб улсаас хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, сэтгэлийн дэмээ хүргэж байна” хэмээн бичжээ.    

Долоон настай охин Шанти Иц Мексик улсын нийслэл Мехико хотоос Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн тулд шинэ уран бүтээлээ туурвив. Тэрээр зураг дээрээ “Хятад улс чи чадна, та агуу бас ялагдашгүй, уршигт өвчнийг ялан дийлж чадна” гэж бичжээ.      

Бразил охин Мэйлнь Вэнди өөрийн гараар бүтээсэн гар зургийн бүтээлээрээ Хятад улсын найзууддаа саад бэрхшээлийг даван туулахад дэм хайрлаж, амжилт хүссэн байна.

Найман настай охин Эмилиа Пасс Чили улсаас уран бүтээлээрээ Хятад улсыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр зураг дээрээ “Хятад улс чи чадна” гэж бичжээ.

Уругвай улсын нийслэл Монтевидео хотоос 5 настай охин Филиппа Родригес уран бүтээлээрээ Хятад улсыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

 Перу улсын нийслэл Лима хотоос 14 настай Лоренцо Бассо уран бүтээлээрээ Хятад улсыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр зураг дээрээ “Хятад улс чармай.Перу улсаас танд амжилт хүсэж байна” гэж бичжээ.

Боливи улсаас 11 настай охин Анна Танкала уран бүтээлээрээ Хятад улсыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр зураг дээрээ “Хятад улс чи чадна” гэж бичжээ.

Чили улсаас 5 настай охин Дана Суарез Хятад улсыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 

Зохиогч:Бэлтгэсэн: Х.АРВИНТАЛ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синхуанет
Мэдээ үзсэн:2960
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7