ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Женевт:
- Орон нутгийн цагаар 27-ны 06:00 цагийн байдлаар Хятадаас бусад 44 оронд нийт халдвар авсан тохиолдол 3474-д хүрч, 54 өвчтөн нас барав. Иран, Итали, БНСУ-д шинэ коронавирусийн халдвар нэлээд хүнд байна. Мөн Бразил, Гүрж, Грек, Хойд Македони, Норвеги, Пакистан, Румын зэрэг 7 оронд Ковид-19-н анх бүртгэгдсэн байна гэж мэдэгдлээ.
Тедрос:
- 25, 26-нд хоёр өдөр дараалан Хятадаас бусад оронд бүртгэгдсэн Ковид-19-н шинэ тохиолдол нь Хятад улс дахь халдвар авсан тохиолдлоос давж, Хятадаас бусад бүсэд байдал хүнд болоод байна. Халдвартай тэмцэх чухал үед улс орнууд шуурхай арга хэмжээ авахыг санаачилж байна. Шинэ төрлийн коронавирус нь ханиад томуу биш, зөв арга хэмжээ авч чадвал халдвараас урьдчилан сэргийлж чаддагийг Хятадын туршлага харуулж байна гэж хэлэв.
Тэрээр мөн:
- Шинэ төрлийн коронавируст улс орны хязгаар, үндэстэн угсаа гэж ялгадаггүй. Улс орны ДНБ буюу хөгжлийн түвшинтэй холбоогүй юм. Улс орон болгон эртхэн халдвараас урьдчилан сэргийлж, өвчтөнөө тусгаарлан, чанартай эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэн, халдварын эмнэлэг, хороолол дахь тархалтыг таслан зогсоох шаардлагатай юм гэж хэллээ.
Одоохондоо дэлхийн 30-40 орон Ковид-19-н халдвар авах өндөр эрсдэлтэй байна гэж ДЭМБ төсөөлж байна. ДЭМБ-аас вирусыг хэмжих төхөөрөмжийг 57 оронд хүргүүлж, интернетээр сургалт явуулж байна.
Тухайн орон нутгийн цагаар 28-ны 08:00 цагт Японд халдвар авсан тоо 919 болов. Орон нутгийн цагаар 27-ны орой Италид бүртгэгдсэн тохиолдлын тоо 650 болж, 24 цагийн хооронд 250 шинэ тохиолдол нэмэгдэж, 17 хүн нас барж, 45 өвчтөн эдгэрсэн байна. Орон нутгийн цагаар БНСУ-д шинээр нэмэгдсэн өвчний тохиолдол 256 болж, нийт халдвар авсан хүний тоо 2022-д хүрээд байна.
Ираны мэдээллийн агентлаг болон Ираны сурагчдын агентлагийн мэдээлснээр 27-нд тус улсад шинээр нэмэгдсэн тохиолдол 25-д хүрчээ. Одоогийн байдлаар Иранд 270 шинэ тохиолдол бүртгэгдэж, тэдний 26 өвчтөн нас барав гэж мэдэгдлээ. Мөн Ираны хэвлэл мэдээлэлд орон нутгийн цагаар 27-нд Ираны эмэгтэйчүүд, гэр бүлийн үйл хэрэг хариуцсан дэд ерөнхийлөгч Масумех Эбтекар Ковид-19-н халдвар авсан. Мөн Ираны Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи, парламентын албан хаагч Мужтаба ЗулНоур нарын хүмүүс шинэ төрлийн коронавирусын халдвар авсан гэж мэдээлсэн байна.
27-ны байдлаар Германд Ковид-19-н халдвар авсан тохиолдол 48, Францад 38, Швейцарьт 6, Австрид 3 тохиолдол бүртгэгдэж, Хорватад 3 тохиолдол бүртгэгдэж, 131 дээжийг шинжилгээнд өгчээ. Иракт нийт бүртгэгдсэн тохолдол 7, Аманд 6, Ливанд 3, Малайзад 23, Канадад 13 болоод байна.
Үүнээс гадна, Хойд Ирланд, Нидерланд, Румын улсад анхны шинэ төрлийн коронавирусын тохиолдол илэрсэн байна.





























































