Хүйтэнд жижүүрлээд бээрч улайсан хацар, гудамжаар эргүүл цагдуул хийж яваа завгүй хүмүүсийн бараа … Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тэргүүн эгнээнд өргөн олон үндсэн шатны ажилтнууд шуурхай ажиллаж, “Урсгал сөрөн урагшлах” арга барилаар халдварт өвчнийг хориглон устгах "дайн"-ы талбарыг бат сахиж буй.
Өвөр Монгол орны бүх хошуу шянь, шянь суурин, гудамж, хот хөдөө, нийгэм дүүргийн урьдчилан сэргийлэлт, хамгаалалтын торыг байгуулахаас авахуулаад өвчний байдлыг хянан шалгах, урьдчилан сэрэмжлэх, удирдан үйлчлэх зэрэг ажлыг сайтар хийх хүртэл, үндсэн шатны ажилтнууд "Ковид-19"-с сэргийлэн хянах тэргүүн эгнээнд хамтран урьдчилан сэргийлж, хамтран хянах бат бэх сэргийлэлтийн шугамыг бий болгож, олон нийтээрээ сэргийлэн хянах аугаа их хүчнийг бий болгов.
Тэд хөдөө тосгон, шянь, сууринд өрх дарааллан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг ухуулан түгээдэг. Зам тээврийн хяналтын цэгт оршин суугчдын хорооллын хаалганд, тэд зах дараалан хянан мөрдөж, зорчигдын биеийн температурыг шалгаж, орж гарах хүмүүсийг бүртгэнэ. Нисэх онгоцны буудал машин тэрэгний өртөөнд, тэд өнцөг булан бүрийг алдалгүй нарийн хянамгай ариутгал хийнэ. Хялбар атлаа онц нарийн хянамгай байхыг шаарддаг эдгээр ажлууд бол өвчин тахлаас урьдчилан сэргийлэх, ялан давахын суурь нөхцөл юм.
Тэд бол тосгоны удирдах ажилтнууд, нийгэм дүүргийн ажилтан, сайн дурынхан, цэрэг цагдаа, галт тэрэгний ажилтнууд юм. Тэдний хийж байгаа ажил хэдийгээр “нүдэнд үзэгдэхгүй” байлаа ч тэд бол хамтран урьдчилан сэргийлж, хамтран хянах ажлын “нэргүй баатрууд”. Тэд цаг ямагт халдварт өвчнөөр халдварлагдах аюул эрсдэл дунд оршиж, гэр бүлээ ардаа орхиж, ажлын байрандаа бат сахин, саад бэрхшээлээс айж сүрдэлгүй шаргуу ажиллан, энх тайван амьдралын дархан хамгаалагч болж явна.
Ард олны амь нас эрүүл мэндийг хамгаалахын төлөө ариун хүч хөлсөө урсгаж яваа нэргүй баатрууддаа хамгийн дээд хүндэтгэл дэвшүүлье!





























































