Орон нутгийн цагаар 02-р сарын 29-нд АНУ-ын ерөнхийлөгч Трамп цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Тэрээр CCTV-гийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Хятад улсын коронавирусийн халдварыг урьдчилан сэргийлэх, тогтоон барих ажлыг эерэгээр үнэлжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхийлөгч та Хятадын "Ковид-19-н тархалт буурч байна гэсэн. Хэрэв АНУ-ын халдварт өвчний байдал муу тийш хандвал АНУ-ын Засгийн газар Хятадтай адил төстэй арга хэмжээ авах уу гэж CCTV-гийн сэтгүүлч асуусан байна. Үүнтэй холбогдуулан Трамп:
- Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тогтоон барих тал дээр ихээхэн ахиц дэвшил гаргасан. АНУ одоо Хятадын халдварт өвчний эсрэг авсан зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж хэллээ.
Доналд Трамп:
- Хятадын халдварт өвчний эсрэг авсан зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бид Хятад улстай нягт харилцаатай байсаар ирлээ. Үүнд Ши Жиньпин дарга, намайг багтаана. Ши Жиньпин дарга ч халдварт өвчин хурдан өнгөрөхийг хүсэж байна. Тэрээр маш шаргуу ажиллаж байна. Хятад улс маш их ахиц дэвшил гаргасан. Одоогийн байдлаар Starbucks дахин ажилдаа орсон байна. Би энэ тухай бас ярьж байсан. Apple-ийн гүйцэтгэх захирал Тимоти ч хэлж байлаа. Apple компани Хятад дахь үйлдвэрлэлээ бүх талаар сэргээсэн юм. Хятад улс халдварт өвчнийг тогтоон барихад маш их ахиц дэвшил гаргасныг харуулж байна гэж хэлсэн байна.





























































