Гуравдугаар сарын 01-ний 00:00 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группийн коронавирусний халдвар авсан хүн 202 нэмэгдэж, 42 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 141 тохиолдлыг шинээр бүртгэв.
Мөн өдөр 2837 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 8154 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 255 хасагдсан байна.
03-р сарын 01-ний Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группд эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 32652 хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 44462 хүрч, нас барсан хүний тоо 2912 хүрчээ.
Мөн нийт халдвар авсан хүний тоо 80026 хүрч, халдвар авсан байж болзошгүй 715 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 663240 хүний дотроос 46219 хүнд ажиглалт хийж байна.
Хүбэй мужид шинээр 196 өвчтөн нэмэгдэж, 2570 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 42 хүн нас баржээ.
Үүнээс гадна Хятадын Хонконгт 98, Макаод 10, Хятадын Тайваньд 40 хүн оношлогджээ.





























































