Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын эдийн засаг хурдтай сэргэж байна

Хятадын эдийн засаг хурдтай сэргэж байна.

“COVID-19” халдварт өвчний байдал зангилаа үе шатанд орж, халдварт өвчний дэгдэлт буурах үе тун удахгүй ирэх гэж байна. Олон газар ажлаа эхлүүлж байгаагийн дагуу Хятадын эдийн засаг хэзээ хэвийн байдалдаа орохыг олон нийт анхааралдаа авч байна. Өдгөө ажлын байрандаа буцаж байгаа ба ажлын байр уруугаа явж буй хүмүүс Хятадын эдийн засаг хэвийн байдалдаа ороход гол нөлөөг үзүүлж байна. Хятадын эдийн засаг хурдтай сэргэж байгаа  тоо бүртгэл хариулах болно.

Холбогдох бодлогын дагуу Хятадын Хүбэй мужаас бусад олон газрууд халдварт өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ 02-р сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаа эхлүүлж эдийн засгийн эргэлтийг хэвийн байдалд оруулсан юм.

Тоо бүртгэлээс үзвэл, ажлаа эхэлснээс хойш Хятадын “ажилдаа орсон хэмжээ” хоёр долоо хоног дараалан тогтворжиж, “ажилдаа орсон хэмжээ” нь 20 хувийг давсан байв.

Ажлын газар очиж ажиллахаас гадна “гэртээ ажиллах” нь бас нэг онцлог болж байна. Сүүлийн үеийн санал асуулгаас үзвэл санал асуулгад оролцсон хүмүүсийн 39 хувь нь “гэртээ ажиллаж” байна. Үүнд банк санхүү, гэгээрэл боловсролын салбарын “гэртээ ажилласан” хүмүүс 50 хувиас давжээ. Үүнээс гадна зарим хүмүүс “Вичат” зэрэг техникийн аргаар алсын зайнаас гэр зуур албан ажлаа гүйцэтгэж байна.

Халдварт өвчнийг үр ашигтай хянаж сэргийлэхээс гадна, эдийн засаг аажмаар хэвийн байдалдаа орж, олон олон хөдөлмөр хүч ажлын байрандаа буцаж байна.

Ляньтун компанийн том дата өгөгдлөөс үзвэл, 02-р сарын 20 хүртэлх байдлаар Хятадын нийт хөдөлмөр хүчний хот орж ажлаа сэргээсэн хэмжээ нь 66.3 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл гуравны хоёр хувь нь хот орж, ажлаа эхлүүлсэн билээ.

Ерөнхий байдлаас нь үзвэл, хотод ажиллаж байгаа хүмүүс богино хугацаанд буцан ирж, ажлаа эхлэх боломжтой байна.

Үүнээс гадна маскийн үйлдвэрлэл 100 хувиар сэргэж байгаа нь ч ажлаа эхлүүлэх нөхцөл боломжийг бүрэлдүүлж өглөө гэж Үндэсний өөрчлөлт хөгжлийн хороо сүүлийн өдрүүдэд илэрхийлэв. Хятадын Худалдааны яам, 02-р сарын эцсээр олон газрын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ажлаа эхлэх болно гэсэн бол Хятадын Аж ахуйн нэгжийн холбоо, Хятадын Аж үйлдвэрийн топ 500 аж ахуйн нэгжүүдийн ажлаа эхэлсэн хэмжээ нь 97 хувьд хүрсэн байна гэжээ.

Ажил эхлэлтийн байдал өргөжиж, Хятадын эдийн засаг хурдтай хөгжин сэргэж байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:3307
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7