Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Гадаадын иргэдийн Хятадад оршин суух хугацааг хоёр сараар сунгав

Гадаадын иргэдийн Хятадад оршин суух хугацааг хоёр сараар сунгав.

Хятадын цагаачдын үндэсний удирдлагын товчооны хилийн шалгалт удирдлагын газрын дарга Лю Хайтао 03-р сарын 01-нд Төрийн Зөвлөлийн халдвараас нэгдсэн журмаар сэргийлэн хянах тухай хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Халдвараас сэргийлэн хянах хугацаанд Хятадад байгаа гадаадын иргэдийн оршин суух хугацаа тулсан ч гэсэн автоматаар хоёр сар сунгагдах боломжтой, сунгасан хугацаанд дахин гар гүйцэтгэл хийх шаардлагагүй бөгөөд хуулийн дагуу Хятадад оршин суух юм уу хэвийн ёсоор хилээс гарч болно гэжээ.

Лю Хайтао хэлэхдээ: Эмчилгээгээр авран туслах, эм бэлдмэл судлан үйлдвэрлэх, эрдэм шинжилгээний харилцаа зэрэг халдвараас сэргийлэн халдвартай тэмцэж буй хүмүүсийн хувьд олон газрын хилийн удирдлагын байгууллагаас 24 цагийн турш яаралтай гэрчилгээ хийж өгөх үйлчилгээгээр хангах болно. Халдвараас сэргийлэн халдвартай тэмцэх талын харилцаа, хамтын ажиллагаа юм уу бизнес худалдаа болон шинжлэх ухаан судалгааны чухал ажиллагаанд оролцохоор Хятадад ирсэн гадаадын иргэн, мөн яаралтай хэргээр Хятадад ирж буйн улмаас виз авч амжаагүй гадаадын иргэдийн хувьд хил нэвтрэх боомтод очин виз авч болно гэжээ.

Түүнчлэн Лю Хайтао: Өдгөө халдвараас сэргийлэн хянах хугацаандаа байгаа болохоор хүмүүсийн хөдөлгөөн болон төвлөрлийг үр ашигтай багасгаж, харилцан халдварлах эрсдэлийг бууруулахын төлөө Цагаачдын үндэсний удирдлагын товчооноос "интернэт+захиргааны үйлчилгээ" хэмээх үйлчилгээний арга хэмжээг хэрэгжүүлж, Хятадад байгаа гадаадын иргэн Хятадын иргэнтэй нэгэн адилаар интернэтээр хүсэлт, илгээмжээ явуулж, хилээр нэвтрэх бодлого зохицуулалтын талаарх мэдээллийг цаг ямагт хүлээн авч болох юм гэжээ.

 

Найруулагч:Т.Буянхишиг
Эх сурвалж:хоур
Мэдээ үзсэн:2497
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7