БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Үчянь 03-р сарын 02-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр:
- Хятад улс био аюулгүй байдлын тухай хууль баталж, био аюулгүй байдлын үндэсний хууль тогтоомж, зохицуулалтын тогтолцоог бий болгох ажлыг түргэсгэнэ гэж хэллээ.
Үчянь:
- Үндэсний био аюулгүй байдлыг бэхжүүлэх нь олон улсад түгээмэл байдаг бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг нь био аюулгүй байдлын асуудалд үргэлж чухал ач холбогдол өгдөг. 1992 онд НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх хурал нь био аюулгүй байдлын асуудлыг тусгайлан авч үзсэн байдаг. Хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон жилийн турш олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хятад улс био аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд оруулах, био аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний тогтолцоог бий болгох ажлыг системтэйгээр төлөвлөж, үндэсний аюулгүй байдлын засаглалын чадавхыг цогцоор нь сайжруулахаар тогтсон байна.
- Энэ удаагийн халдварт өвчин био аюулгүй байдлын ач холбогдлыг улам бүр тодотгож өгчээ. Хятад улс био аюулгүй байдлын тухай хуулийг аль болох хурдан нэвтрүүлж, био аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, зохицуулалтын тогтолцоо, институцийн баталгааны тогтолцоог бий болгох ажлыг хурдасгах хэрэгтэй байна гэж Үчянь хэлсэн байна.





























































