“COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ажлын шаардлагаар ӨМӨЗО-ны Сурган хүмүүжлийн тэнхим “Сургууль эхлэхийг түр хойшлуулсан хугацаан дахь дунд бага сургуулийн сургалтын ажлыг сайтар хийх тухай мэдэгдэл” гаргаж, бүх Өвөр Монгол орны дунд, бага сургууль 03-р сарын 02-ны өдрөөс эхлэн онлайн сургалт өрнүүлж, сурагчид сургуульдаа буцахгүй байхыг шаардав.
Мэдэгдэлд үндэслэхэд ахлах сургуулийн шатны онлайн сургалтыг аймаг хотын шатнаас нэгдэлтэй төлөвлөж, заавал сурах сурган хүмүүжлийн шатны сургалтыг хошуу шянь (хот дүүрэг) нэгдэлтэй төлөвлөж, бүх дунд, бага сургуулиудад зохион байгуулан хэрэгжүүлнэ. Хүүхдийн цэцэрлэг, онцгой хэлбэрийн сурган хүмүүжлийн сургуулиуд онлайн сургалт өрнүүлэхгүй бөгөөд сурагчид сургуульдаа буцахгүй байдалд мэдээ мэдээлэл дамжуулах арга маягаар холбогдох зөвлөгөө, эрүүлжүүлэх дасгал хөдөлгөөний зөвлөгөөг өрнүүлж болно гэсэн байна.
ӨМӨЗО-ы сурган хүмүүжлийн тэнхимээс бүх сургуулиуд онлайн хичээллэх цагийг чанга хязгаарлаж, бага сургуулийг өдөр бүр зарчим дээрээ 2 цагаас хэтрүүлж болохгүй. Дунд сургуулийг зарчим дээрээ 3 цагаас хэтрүүлж болохгүй гэж тодорхой шаардав.
Үүний зэрэгцээ халдвараас сэргийлэн хянах ажлын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийн үр хүүхэд болон хөдөө тосгоны гэртээ хоцорсон хүүхдийг суралцуулах, халамжлан харгалзах ажлыг чангатгаж, тогтсон багш нарыг тохируулан утас, видео зэргээр холбогдуулан сэтгэл зүйн зөвлөгөө хангах зэргээр тэдэнд онцгой харгалзал үзүүлэх хэрэгтэй гэж шаардсан байна.





























































