ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд,"COVID-19"-ийн халдварын эсрэг ажлын удирдах хэсгийн дарга Ли Кэчян 05-ны өдөр удирдах хэсгийн хурлыг даргалан хуралдуулав.
Хуралд Тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг нарийвчлан гүйцэтгэж, үр ашигтай чангатгахыг ямагт баримталж, тэргүүн эгнээнд ажиллаж буй эмчилгээний ажилтнуудыг халамжлах бодлого хэрэгжүүлж, хүндрэл бэрхшээлтэй иргэдийн үндсэн амьжиргааны баталгааг хангаж, эмх дараатайгаар үйлдвэрлэл ажлаа сэргээж, эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах хэрэгтэй гэсэн байна.
Хурлаас Үхань болон Хүбэйгээр гол болгож хүнд өвчилсөн өвчтөнийг бүхий л боломжийн хэрээр авран, нас баралтын хэмжээг бууруулах хэрэгтэй. Өвчин тахлын тухай мэдээллийг цаг алдалгүй үнэн бодитой нийтэлж, нууцлахыг огт хүлээн зөвшөөрөхгүй гэж цохон тэмдэглэсэн байна.
Үүний зэрэгцээ эмчилгээний ажилтнуудыг халамжлах, холбогдох нөхөн төлбөр олгох, амьдрал нь хүндрэл бэрхшээлтэй иргэдэд үндсэн хамгааллын баталгааг хангах зэрэг бодлогыг хэрэгжүүлэхийг шаардсан байна.





























































