Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улсын ”COVID-19”-ээс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хийж байгаа олон улсын хамтын ажиллагаа

Хятад улсын”COVID-19”-ээс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хийж байгаа олон улсын хамтын ажиллагаа

        Урьдчилан сэргийлэх, хянах хамгийн өргөн цар хүрээтэй, нарийн, хатуу арга хэмжээ авснаар Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр ямагт тэргүүлэх байр суурь эзэлж байна. Дэлхийн нийтийн эрүүл мэндийн үйл хэрэгт Хятад улс хүчин чармайлт оруулсан хувь нэмрийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч, дэмжиж байна. 

Одоогийн байдлаар ”COVID-19”-ийн халдвар олон оронд гарч ирсэн байна. Шинэ нөхцөл байдалтай тулгараад байгаа  энэ үед Хятад улс олон улсын хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлж, энэ өвчнийг даван туулахын тулд бүх улс орнуудтай хэрхэн хамтран ажиллах вэ?

Хятадын Засгийн газар халдварт өвчний талаарх мэдээллийг цаг тухайд нь нээлттэй, ил тод, хариуцлагатай байдлаар гарган нийтэлж, бүх талын санаа зовниж буй асуудалд идэвхтэй хариу өгч, ДЭМБ-ыг цаг тухайд нь мэдээлж, вирусын генетик дарааллын талаархи бүх мэдээллийг ДЭМБ -тай хуваалцаж байсан ... Эдгээр арга хэмжээг олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа ДЭМБ дэмжиж өндөр үнэлгээ өгч ирсэн.

Ойрын өдрүүдэд ДЭМБ болон Хятад улсын хамтарсан шинжээчдийн хяналтын баг Бээжин, Гуандүн, Сычуань, Хүбэй зэрэг газруудад 9 хоногийн хяналт хийжээ. Шалгалтын дараа шинжээчдийн баг Хятад улсын урьдчлан сэргийлэх, хяналтын арга хэмжээ нь бүх талыг хамарсан бөгөөд үр өгөөжтэй байсан гэж дүгнэж, Хятад улсын хүчин чармайлт дэлхийд үнэ цэнэтэй цаг хугацаа олгосон гэдэгт итгэж байгаа бөгөөд бусад улс орнуудад лавлагаа мэдээлэл өгсөн болно гэжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тань Дэсай Хятадын хүчирхэг арга хэмжээ нь дэлхийн хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах цаг хугацаа олгосон гэж үзэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш мөн Хятад улс хүнд сорилт бэрхшээлийг даван туулахын тулд улс орнуудыг дайчлан, асар их золиослолоор хүн төрөлхтөнд хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэв. Жинхэнэ бодитой үйлдлээр Хятад улс дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, хүндэтгэлийг хүртэж, хариуцлагатай том улс орны үүрэг хариуцлагыг илэрхийлж, хүн төрөлхтний хамтын ирээдүйг бий болгох амлалтаа тодорхой биелүүлж байна.

- Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн нийтийн эрүүл мэндийн ажилд оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг гэж Гадаад хэргийн дэд сайд Ма Чаошюй 5-ны үдээс өмнө болсон Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хурал дээр хэллээ. Хятадын ард түмэн олон улсын нийгмийн дэмжлэг дор эв нэгдэлтэй тэмцэж, тахал өвчний эсрэг эцсийн ялалтыг авч, дэлхийн нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдал, хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хадгалахад илүү их хувь нэмэр оруулах нь гарцаагүй.

       Зовох цагт нөхрийн чанар танигдана, бид үүнийг санаж байх болно

       Хятадад сурдаг 10 настай Монгол охин өөрийн 999 юаний халаасны мөнгийг гаргаж, Хүбэй зэрэг Хятад улсын гурван газарт тус бүр нь 333 юанийг хандивлав. Өмнөд Солонгосын Үхань хот дахь шинэ ерөнхий консул Жян Ченши хүнд хэцүү үед Өмнөд Солонгосын орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийн байгууллагаас өгсөн хандивын материалыг авчирсан юм.

" халдварт тахлын эсрэг тэмцэлд Хятад улс дангаараа оролцохгүй. Жишээ нь Мьянмарын засгийн газар будаагаар тусалж, Шри Ланка бидэнд хар цай өгч, Монгол Улс бидэнд 30000 хонийг хандивласан, Пакистан улс үндэсний эмнэлгийн бүх нөөц маскийг гаргаж өгсөн. Эдгээр хандивыг даарсан хүнд дахь хүргэж, бид үргэлж санаж байх болно." гэж Ма Чаошюй хэлж байлаа.

Одоогийн байдлаар 170 гаруй орны удирдагчид, олон улсын болон бүс нутгийн 40 гаруй байгууллагын дарга нар Хятад улсад анхаарал халамж хүртээж, дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гуравдугаар сарын 2-ны байдлаар нийт 62 улс орон, олон улсын 7 байгууллага Хятадад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах яаралтай шаардлагатай маск, хамгаалалтын хувцас хандивлав.

Одоогийн байдлаар”COVID-19” өвчин олон оронд гарч ирсэн бөгөөд Хятад улс зарим оронд тусламж үзүүлэхээр бүх хүчээ дайчлан ажиллажээ.”COVID-19” өвчинтэй тэмцэх нь даяаршлын эрин үед улс орнууд хоорондоо илүү нягт, салшгүй холбоотой бөгөөд ямар ч улс дангаараа оршин тогтнох боломжгүй гэдгийг дахин харуулж байна.

 Улс орнуудад шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна

  - Бид тусламж хэрэгтэй байгаа орнуудад, тэр дундаа Өмнөд Солонгос, Ирак, Камбож, Мьянмар, Шри Ланка болон бусад орнуудад шаардлагатай тусламжийг үзүүлэх ажлыг ахиулж байна. Үүний зэрэгцээ бид ДЭМБ-д хандив өгөх талаар ярилцаж байна, Хятад улс бусад орнуудтай олон улсын хамтын ажиллагааны янз бүрийн хэлбэрийг үргэлжлүүлэн хийж, чадварынхаа дээд хэмжээнд дэмжлэг үзүүлэх болно Ма Чаошюй хэлж байлаа.

Хятад улсын Эрүүл мэндийн үндэсний комиссын орлогч захирал Зэн Ишинь хэлэхдээ, Хятад улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Европын холбоо, Африкийн холбоо болон бусад байгууллагууд, холбогдох орнуудтай техникийн түвшний харилцаа холбооны механизмыг бий болгож, халдварт өвчний тархалтыг цаг тухайд нь урьдчилан сэргийлэх, хянах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байх болно. Хятад улс холбогдох туршлага, технологийг хуваалцах зорилгоор видео хурал, утасны хурал болон бусад хэлбэрээр оношилгоо, эмчилгээний технологийн гарын авлагын шинэчлэгдсэн хувилбар зэргийг цаг тухайд нь хуваалцах болно.

Саяхан Үхань хотод англи хэлээр хэвлэлийн бага хурал хийлээ. Эмнэлзүйн мэргэжилтнүүдийн туршлага, урьдчилан сэргийлэх, хянах туршлагыг англи хэлээр танилцуулжээ.

Нэмж дурдахад, Хятад улс нь Улаан загалмайн нийгэмлэг, Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв зэрэг байгууллагуудад холбогдох үндэсний техникийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, солилцоо хийх, халдварт өвчний талаарх мэдээлэл, хяналтын туршлагыг дамжуулах, мэргэжлийн техникийн сургалтын бүхий л хэлбэрийг хамтарч сайжруулах ажилд дэмжлэг үзүүлэх болно. 

“COVID-19” гарснаас хойш Хятад улс, ДЭМБ хоорондоо нягт харилцаа, хамтын ажиллагааг хадгалсаар ирсэн. Дараагийн алхам бол Хятадын холбогдох байгууллагуудыг ДЭМБ-ын шинэ“COVID-19”-ийн хяналтын лавлах лаборатори болгох, ДЭМБ-тай Хятад улсын оношлох, эмчлэх, хянах техникийн шийдлүүдийг хуваалцах, Хятадын шинжлэх ухааны судалгааны байгууллагууд, эрдэмтдийг ДЭМБ-ын тэргүүлэх ажилд оролцохыг зөвлөж байна.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:4011
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7