Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин дарга баярын мэндчилгээ дэвшүүлэв

Ши Жиньпин дарга халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр тэмцэж буй бүсгүйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

        Олон улсын эмэнтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буйд зориулан ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Намын төв хорооны нэрийн өмнөөс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр тэмцэж буй бүсгүйчүүдэд чин сэтгэлийн хүндэтгэл дэвшүүлж, мөн дэлхийн олон үндэстний, ажил төрлийн олон салбарын бүхий л эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. 

Ши Жиньпин дарга:

- “КОВИД-19” дэгдсэнээс хойш маш олон эмэгтэй эмнэлгийн ажилтнууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тэргүүн эгнээнд цаг наргүй тэмцэж, өвчнийг эдгээн хүний амийг аврах эмч хүний нинжин сэтгэлийн өндөр түвшинг харуулж чадсан. Намын гишүүд, боловсон хүчин, цагдаагийн алба хаагчид, халдварт өвчинтэй тэмцэх ажилтнууд, олон нийтийн ажилтнууд, сэтгүүлчид, сайн дурын ажилтнууд зэрэг салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд үүргээ үнэнчээр гүйцэтгэж, шаргуу ажиллан, халдварт өвчинтэй тэмцэх явцад чухал хувь нэмэр оруулсан юм. Хүн бүр ялалтад хүрэх итгэлээ бэхжүүлж, тэмцлийн үзэл баримтлалыг барин, шинжлэх ухааны аргаар урьдчилан сэргийлж, хамгаалалт хийж, эрүүл мэндээ батлан, халдварт өвчний эсрэг үргэлжлэн тэмцэхийг хүсэж байна гэж хэллээ.

Ши Жиньпин дарга мөн бүх шатны намын хороо, засгийн газар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын тэргүүн эгнээ болон бусад эгнээнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд анхаарал халамж тавьж, тэргүүн эгнээнд ажиллаж буй эмэгтэй баатруудын үлгэр жишээг олон нийтэд сурталчлан, улмаар олон зуун сая эмэгтэйчүүд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ард түмний дайн, ерөнхий дайн, хориглох дайны ялалтыг байгуулахад мэргэн ухаан, хүч чадлаараа хувь нэмэр оруулахыг дэмжих хэрэгтэй гэж онцолсон байна.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Синьхуа сайт
Мэдээ үзсэн:3475
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7