Эх сурвалжийн Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр 03-р сарын 08-ны өдрийн 0-24 цагийн байдлаар Хятадын 31 муж /өөртөө засах орон ба харьяат хотыг багтаана/ ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группын бүртгүүлснээр "КОВИД-19"-ийн халдвар авсан тохиолдол шинээр 40 нэмэгдэж, 22 өвчтөн нас барж /үүнд Хубэй муж 21, Гуандүн1/, халдвар авсан байж мэдэх тохиолдол 60-ыг шинээр бүртгэсэн байна.
Мөн өдөр 1535 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол өвчтөнтэй ойртсон 3802 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалсан бол Хүнд өвчтөн 153 хасагдсан байна.
03-р сарын 08-ны 24 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группын мэдүүлснээр өдгөө халдвар авсан хүн 19016 байж, эмчлүүлэн эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 58600-д хүрсэн бол нас барсан хүний тоо 3119-д хүрчээ. Нийт халдвар авсан тохиолдол 80735 бол одоогоор халдвар авсан байж мэдэх тохиолдол 421. Үүнд нийт ойр авсан хүнийг 674760 хөөцөлдөсөн бол эмнэлгийн ажиглалт авч байгаа ойр авсан хүний тоо 20146-ыг бүртгэсэн байна.
Хүбэй мужид шинээр халдвар авсан 36 тохиолдол нэмэгдэж, 1422 /Үхань хот 1163/ өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 21 /Үхань хот 18 / хүн нас баржээ. Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 169 хүнийг халдвар авснаар оношилж, үүнд Хятадын Хонконгд 114, Макаод 10, Хятадын Тайваньд 45 хүн тус тус оношлогдсон байна.





























































