Хятадын Улаан Загалмайн ерөнхий нийгэмлэгийн илгээсэн эмчилгээний мэргэжилтний баг тахлаас сэргийлэх тусламжийн эд бараагаа тээж, 07-ны орой Гуанжөү хотоос Иракийн олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэд Иракийн шинэ төрлийн коронавирустэй тэмцэх ажилд туслах гэж байгаа юм.
Иракийн Шинэ Улаан Саран нийгэмлэгийн хүсэлтээр Хятадын Улаан Загалмайн ерөнхий нийгэмлэг эмчилгээний мэргэжилтний багийг Иракийн тахалтай тэмцэх өмнө фронтод илгээж, Иракийн талд коронавирусийг оношлох багаж, амны хаалт, хамгаалалтын хувцас, хүнд өвчтөнийг аврах тоног төхөөрөмж хангасан юм. Иракийн Зам Тээврийн Яам тусгай нисэх онгоцоо илгээж энэ ажиллагааг гүйцэтгэсэн юм.





























































